Амралт, аялал зугаалгын үеэр зориулалтын бус хөвөгч гудас хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй завиар гол нуурын усанд хөвж явах үедээ осолдох тохиолдол нэмэгджээ.
Тодруулбал, зөвхөн долоодугаар сарын 10-17-ны хооронд 20 хүн амь эрсэдсэн харамсалтай мэдээ байгааг ОБЕГ-ын албан эх сурвалж мэдээлэлж байна.
Сүүлийн 5 жилд усны ослоор нийт 567 хүний эрдэнэт амь эрсэдсэнээс 99 нь гэнэн томоогүй хүүхэд багачууд байсан бол 2022 он гарсаар 58 хүн амиа алдсаны дотор 13 нь хүүхэд байна. Усны осол нь Монгол Улс дахь гамшиг аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан нийт тохиолдлын 54 хувийг эзэлж буй бөгөөд үүний 70 гаруй хувь нь амралт, аялал зугаалгын үеэрх санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд амралт, аялал зугаалгын үеэр зориулалтын бус хөвөгч гудас хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй завиар гол нуурын усанд хөвж явах үедээ осолдож, эндэх тохиолдол нэмэгдэж байгаа юм.