ТВ коктейлийн ганц сарнай байсан ба жүжигчин Н.Цэнд-Аюуш хэвлэл мэдээллээс холуур нэгэн.
Сүүлийн үед уран бүтээлд идэвхитэй оролцох болсон тэрбээр аав ээжийнхээ зургийг дэлгэж, амин хайртай охин нь гэдгээ илэрхийлсэн байна.
Түүний хувьд 2016 онд хилийн чанадад амаржиж бяцхан хүүгээ өлгийдөж авч байсан юм.
Үзэсгэлэнтэй, сайхан инээмсэглэлтэй, тэгш сайхан бие хаатай авъяаслаг жүжигчин маань гэрээсээ ганцаараа жүжигчний мэргэжилтэй гэнэ. Аав ээж хоёр нь Батсүмбэрт амьдaрдаг ба дээрээ ах эгчтэй, 2 эмэгтэй дүү, 2 эрэгтэй дүүтэй өнөр өтгөн гэр бүлийн гишүүн аж.
Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа “Оюутан байхдаа ангиараа Бага нас минь баяртай жүжгийг Хүүхэд залуучуудын театрт тавьж байлаа. Гол дүрд нь тоглосон жүжгийнхээ урилгыг ээж аавдаа өгч, тэд урилгын суудлаас үзсэн юм. Дараа нь ээжийнхээ ярианаас сонсоход аавд их хэцүү байсан гэсэн. Хөөрхий хоёулаа л биеэ бариад их зовлонтой үзсэн шиг байгаа юм.
Тэрнээс хойш аав миний уран бүтээлийг үзээгүй. Харин үүнээс 10 жилийн дараа ямархан жүжигчин болсноо харуулах гээд Хоёр ертөнцийн буудал жүжигтээ ахиад урьсан. Даанч аавд чухал ажил гараад ээж, ах дүү нар ирсэн. Дараа нь энэ жүжгээрээ Гэгээн муза-гаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авахад аав утасдаад Миний охин одоо л жүжигчин болох нь дээ. Баяр хүргэе гэсэн. Олон жилийн дараа сонссон үг л дээ. Манайхнаас ганцхан надад л аав тэгж ханддаг юм. Нэг бодлын зөв санагддаг” хэмээжээ.