Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин И.Одончимэгийн 55 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Жүжигчний төрсөн өдөрт түүний хань жүжигчин Т.Бархүү, охин Сүүний нар нь төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэд “Хайртай ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе./Бар/
Хайртай ээждээ төрсөн өдрийн мэгд хүргэе./Су/
Нэгэн биений минь тал, амьдралын минь гайхалтай зөвлөгч, чин үнэнч чамдаа, хязгааргүй хайртай юм шүү. Олон төрсөн өдрийг нь хамтдаа тэмдэглэж өнгөрүүлнээ” гэжээ.
Сонирхуулахад, И.Одончимэг гавьяатын 50 насны төрсөн өдрөөр түүний нөхөр Т.Бархүү гэрлэх санал тавьж, сүйн бөгжөө бэлэглэж, “дахин нэг хүүхэд төрүүлээд өгвөл бүр их баярлана” хэмээн хэлж байсан билээ.