“Family dent” шүдний эмнэлгийн эмч Б.Бадамцэцэгийг “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс өргөмжлөлтэй түүнийг хүмүүс телевизийн олон ангит “Хэцүү анги” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр нь илүүтэй мэддэг. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр төрсөн өдрөөрөө уламжлал ёсоор хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж, эмчлэх юм.
Хүүхдүүдээс “шүдний дагина” алдар хочийг хүртсэн тэрбээр төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг болоод таван жил болж байна.
Энэ тухайгаа нэгэн ярилцлагатаа “Төрсөн өдрийн хувьд энэ өдрийг тэмдэглэх арга барил нь хүн хүнд өөр өөр байдаг. Хүн хүний хувьд баяраа хэрхэн тэмдэглэж байгаагаасаа таашаал авдаг нь ч өөр байдаг шүү дээ. Нэг өдрийг байнга уулзалддаг найзуудтайгаа уулзаад бялууны лаа үлээгээд суухаас илүүтэй хэзээ ч уулзаж байгаагүй хүүхдүүдтэй уулзаж, тэднийг баярлуулж, эцэг эхийг нь ч давхар баярлуулдаг.
Өнөөдөр Монголд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөл өндөр байгаа. Хүүхдийнх нь шүдийг нэг удаадаа ингээд эмчлээд өгөх нь ялангуяа залуу гэр бүлүүдэд эдийн засгийн хувьд нэлээд том хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй юу. Миний энэ үйлдэл бол “Хүүхдийнхээ шүдийг анхаарах ёстой юм байна” гэдэг ойлголтыг эцэг эхчүүдэд өгөх. Ингэхийн тулд би энэ ажлыг гурав дахь жилдээ хийлээ. Монголд хүүхдийн амны хөндийн өвчлөл маш өндөр түвшинд байдагт эмзэглэж явдаг” хэмээн ярьсан удаатай.