Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Орхимжны цаана гэмт хэрэгтэн орогнож байна уу
Гэмт хэрэг

Орхимжны цаана гэмт хэрэгтэн орогнож байна уу

coolBy cool08/02/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн үед монголын шарын шашин, тэр дундаа буддын сүм хийдийн тэргүүн хамба нар өөр хоорондоо маргаантай байх болсон.

Монголчуудын 80 хувь нь буддын шашин шүтэж, тэдэнд хүндэтгэлтэй ханддаг. Гэвч нэр бүхий хамба нар болон гэгээнтэн гэх нэр зүүсэн хүмүүс шашны ном мөр, олон түмний тустай үйл хэрэг хийхээсээ илүүтэйгээр хувийн ашиг сонирхол, өнгө мөнгөний төлөө сүсэгтэн олны сэтгэлзүйгээр “нааддаг” байж болзошгүй тухай мэдээллийг хүргэж байна.

Энэ бол олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гэгээнтэн болох Наро Банчэн.

Түүнийг эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв нь царай зүс, бие хаа, оюун ухаанаараа гайхагдаж яваа хутагт гэгддэг.

Гэвч түүний шашны зам мөр анхнаасаа хазгай эхэлсэн түүхтэй. ШУТИС-д суралцаж байхдаа олон ч хэрэг тарьж, мандуулж явсан түүнийг Далай лам Наро Банчен гэгээний хойд дүрээр батламжилсан гэдэг.

Түүнийг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хамба Далай ламд санал болгосон боловч, Далай лам албан ёсоор батламжилалгүйгээр зөвхөн соёрхсон гэдэг мэдээлэл байна. Өөрөөр тайлбарлавал, иргэн Б.Цэдэн-Ишийг гэгээнтний жинхэнэ дүр гэдгийг Далай лам хүлээн зөвшөөрөөгүй учраас, түр орлон гүйцэтгэгч гэх утгаар томилсон ажээ.

Энэ тухай баримт бичиг нь төв гандангийн эрх бүхий лам нар үзэх боломжтой номын өргөөнд хадгалагдаж байдаг учраас олон нийт үнэн бодит мэдээллийг мэдэх боломж хомс. Тиймдээ ч Б.Цэдэн-Ишийг Наро Банченгийн хойд дүр хэмээн итгэж ийнхүү олон жилийг өнгөрүүлээд байна гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг.

Харин “Гэгээнтэн дүр”-д очсон Б.Цэдэн-Иш нь сахил санваарыг зөрчиж, элдэв үйл хийж яваа баримтыг эх сурвалж ирүүлсэн юм.

Одоогоос хоёр жил орчмын өмнө авагдсан гэх уг баримтад Наро Банчен гэгдэх Б.Цэдэн-Иш нь Налайх дүүргийн зургаадугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Тэрэлжид архидан согтуурсан үедээ шашны сургуулийн эмэгтэйд “Гэр бүлийн хүнээ давхар биетэй байгаа тул дотно харилцаанд орох”-ыг хүсэж байгаа тухай дурдагдана.

Хохирогч эмэгтэй нь гэгээнтний бэлгийн дарамтын тухай өөрийн багш болох М-д мэдэгдсэн байдаг. Улмаар гэгээнтний энэ үйлдэлд хариуцлага тооцуулахаар цагдаагийн байгууллагад шалгуулах тухай яриа шашныхны дунд өрнөхөд, гэгээнтний нэр хүндийг хамгаалах зорилгоор Б.Цэдэн-Ишийн хадам аав уул уурхай, барилгын компанийн захирал … гэгч нь дарамт шахалт үзүүлж эхэлсэн аж.  Тиймээс Б.Цэдэн-Ишийн энэ хэргийг одоо хүртэл цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй гэх бөгөөд энэ мэдээллийг гэгээнтэний талын гэгдэх нэр бүхий хүмүүс өнөөдрийг хүртэл нуун дарагдуулж, баримтыг нууж иржээ. Тиймээс нийт Монголчууд, сүсэгтэн олны эрх ашиг итгэл үнэмшлийн төлөө, түүнийг хэрхэн, яаж гэгээнтэний хойд дүрээр тодорч, хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан байж болзошгүйг шалгаж, тогтоох шаардлагатай байгааг үүгээр уламжилж байна.

Ийнхүү олон түмнийг хууран мэхэлж байж болзошгүй “хуурамч” гэгээнтэн Б.Цэдэн-Иш нь цаашлаад шашны сургууль нээхээр бэлтгэж байгаа гэх бөгөөд тус сургуулийн газрын зөвшөөрөл, болон хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж авсан, улсын хууль тогтоомжийг зөрчсөн тухайд дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.

А.Баярмаа

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.