“Бүтэн амьдрал” телевизийн олон ангит уран сайхны киноны Цэнгэлмаагийн дүрээр анх олонд танигдаж байсан жүжигчин Э.Пүрэвжаргал буюу Пунтик эмчийн тухай сонирхолтой, адал явдалт кинонд дүр бүтээжээ. Удахгүй нээлтээ хийх “Doctor” нэртэй тус бүтээлийг Dream entertainment-ийн хамт олон 10 жилийн ойдоо зориулан бүтээсэн байна.
Жүжигчин Пунтикийн хувьд “Зохиомж” дээд сургуулийг 2014 онд төгссөн. Бүтэн амьдрал киноноос хойш нэлээд олон дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн.