УДЭТ-ийн авъяаслаг жүжигчдийн нэг “Нора” Н.Баярмаа өдгөө Англи хэлний сургалтад хамрагдаж, зуны амралтаа өнгөрүүлж буй аж. Хэзээнээс өөрийгөө оюунлаг уран бүтээлч гэдгээ харуулж явдаг түүнд хэл сурах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.
Учир нь УДЭТ-ийнхан өдгөө тоглогдож буй “Тамгагүй төр” жүжгээс эхлүүлэн олон улсын хэл дээр уран бүтээлээ хийхээр зэхэж буй.