АСАР ИХ БОЛОМЖ БАЙНА.
Хонь
Энэ сард болох үйл явдлууд жаахан аймхай зүрхтэй хүнд бол дааж тэсэхээргүй гэж мэд. Есдүгээр сарын сүүл болон аравдугаар сарын сүүл хавьцаа болсон бүх ойлгомжгүй, асуудалтай бүхэн ард хоцорно. Хэн нэгэнтэй, тэр тусмаа үнэхээр сонирхож байсан хүнтэйгээ маш гүн холбоогоор холбогдох асар их боломж байна. Та хүнд хэцүү ажил болгоноо хойноо үлдээсэн. Одоо та зөвхөн өөрт ирэх сайхан зүйлээ хүлээн авахад л болно.
Үхэр
ТАНЫ ТУУЛЖ ӨНГӨРҮҮЛСЭН МУУ МУУХАЙ ЮМС ХЭЗЭЭ Ч ДУУСАХГҮЙ МЭТ САНАГДАЖ БАЙСАН БАЙХ.
Гэхдээ үнэхээр таны мэдэрсэн хэцүү мэдрэмж болгон танд давуу талуудыг авчирч байгааг та мэдрэх болно. Та жинхэнэ хайр сэтгэлийг хүсэх болсноос гадна хамгийн чухал нь та юуг огт хүсэхгүй байгаагаа ойлгож авсан. Одоо та ЖИНХЭНЭ хайрын харилцаа холбоог л хүсэж байна. Цэвэр мэдрэмжээр холбогдсон харилцаа. Таны хайртай хүн эсвэл сонирхдог хүн өөрөө өрийнхөө үнэн дүр төрхийг олж харан, мэдэх бөгөөд энэ нь та хоёрын хооронд хана хэрэм байх уу эсвэл жинхэнэ хайр байх уу гэдгийг тодорхойлох болно. Хэрэв жинхэнэ хайр шиг мэдрэгдэхгүй байвал өөрийгөө тэр зөв хүндээ л хадгалаарай
Ихэр
ТАНЫ ХАЙР СЭТГЭЛИЙН АМЬДРАЛ ЯМАР Ч ОНЦГОЙ ЗҮЙЛГҮЙ МЭТ САНАГДСААР ИРСЭН БАЙХ.
Энэ сард харин тусламж ирж явна. Учир нь та яг л хайр дурлалын нуур горхи дунд сэлж яваа мэт санагдана. Үнэн эсэхэд нь ч эргэлзмээр тийм сайхан байх нь. Бархасбадь гараг арваннэгдүгээр сарын дунд үеэс таны харилцааны ордонд орж ирсэн бөгөөд маш их аз од таныг хүлээж байна. Та итгэх тусам биелэх магадлал улам нэмэгдэнэ. Бархасбадь гариг яг ийм л байдаг. Арванхоёрдугаар сарын 7-нд гарах шинэ сар таны харилцааны ордонд байрлах бөгөөд Бархасбадь гаригийн сайн сайхан бүхнийг улам тэтгэх болно. Таны хэдийнэ эхлүүлсэн харилцаа улам амттай болж, хэн нэгэнтэй болзож байгаа бол улам гүнзгийрүүлж, ганц бие байгаа хүмүүст харин шинэ хүнтэй уулзах том боломжийг нээж өгч байна.
Мэлхий
ТА САЯХАН Л ГЭХЭД ЗӨВХӨН КИНОН ДЭЭР Л ГАРДАГ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ҮЙЛ ЯВДАЛТАЙ НҮҮР ТУЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ.
Үнэндээ та яг одоо савангийн дуурь шиг л амьдарч байгаа бөгөөд өөрөө ийм байлгахыг огт хүсээгүйг тань бид ойлгож байна. Хайр дурлалын амьдрал тань толгой эргэм байдалд орж, орооцолдож, харилцааны тань муухай талууд ил гарч ирсэн. Хууран мэхлэлт, үл итгэлцэл, айдас, зөрчилдөөн. Та аливаа зүйлийг дотроо маш их үгүйсгэж, бодитоор харах боломжоо бага багаар алдсан байна. Харин энэ сард та зүрх сэтгэлээ тойруулан хамгаалсан тэр хуягийг авч хаяхаар шийднэ. Өнгөрсөн бүхнээ мартаад, зүрх сэтгэлээ нээ. Хайрлахын тулд зоригтой байх хэрэгтэй. Ямар ч эрсдэлтэй зүйл байсан Дайраад, хийгээд үзэх зориг тээ.
Арслан
ХЭРЭВ ТА ГАНЦ БИЕ БОЛ ЭНЭ САР ТАНЫ ХУВЬД БАЙЖ БОЛОХ ХАМГИЙН САЙХАН САР ТОХИОЖ БАЙНА.
Зүрхийг тань хурдан цохилуулж чадах хэн нэгэнтэй уулзах өндөр боломжтой. Таны сэтгэлийг өргөдөг, урам зориг өгдөг, таныг илүү сайн хүн болгох тал дээр тусалж чадах тийм хүн байх болно. Яг ийм хүнтэй танилцсан үедээ та шууд ойлгох болно. Тэр тусмаа арванхоёрдугаар сарын 7-нд тохиох шинэ сар болон ойр орчмын өдрүүдийг анхаарууштай юм. Харин хэдийнэ харилцаа холбоонд байдаг, хамтран амьдардаг, үерхдэг бол энэ сард үр хүүхэдтэй болох магадлал тун өндөр байна. Хэрэв хүүхэдтэй болохыг төлөвлөөгүй бол болгоомжтой байх хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 6-наас хойш та гэр бүл, гэр орныхоо ойр орчимд амар амгалан байх хүсэлдээ эзлэгдэнэ. Бас хэн нэгэнтэй үерхэж буй бол тэр хүндээ өөрийнхөө гэр бүл, найз нөхдийг танилцуулах тохиромжтой сар тохиож байна
ОХИн
ТА ЭНЭ САРД, ЕР НЬ ЭНЭ САР ДӨХӨӨД ЭХЛЭВ ҮҮ ҮГҮЙ ЮУ ХАЙРЫН ТУХАЙ МАШ ИХ БОДОЖ ЭХЛЭХ БОЛСОН УУ?
Тийм ээ, та тэгсэн. Та хэн нэгэнтэй үерхдэггүй байлаа ч энэ мэдрэмж танд төрсөөр байгаа. Есдүгээр сард Сугар гараг таны амьдралд нөлөөлж, өөрөө өөрийгөө ойлгох, хайрын тухай эргэцүүлэх, нам жим явах гээд олон мөчийг бэлэглэсэн бол тун удахгүй уг гариг дахин таныг зүглэн ирэх гэж байна. Таны толгойд маш олон чухал бодол, өнцөг бууж ирнэ. Хэрэв та үерхэл харилцаанд байдаг бол ирээдүйдээ тустай эерэг шийдвэрүүдийг гаргаж чадна. Ганц бие хүмүүсийн хувьд та дараагийн, удахгүй таныг чиглэн ирэх шинэ харилцаа, хайр дурлалын асуудалд бэлэн байх хэрэгтэй. Та одоо бие, сэтгэл, оюун бодлоороо ч тэр хэтэрхий их зүйлээр цалгиж, тогтвортой биш байна. Амьдралд тань зөв хүн орж ирлээ гэж бодоход шууд л таны одоогийн байгаа байдалтай харилцаж явах учир та одоогийн өөртөө сэтгэл хангалуун байгаа эсэхээ бодож, өөрчлөх хэрэгтэй.
Жинлүүр
ХАЙР ДУРЛАЛ БОЛОН ХҮМҮҮСТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНЫ ЭРЧ ХҮЧ ТАНЬ САРЫН СҮҮЛЭЭР НЭМЭГДЭХ БОЛНО.
Тэр хүртэл харин та яг л эрч хүчээ алдсан мэт явж магадгүй. Бас та ажил, карьер зэрэгт илүү анхаарч байна. Та боломж бүхнийг ашиглахаар зорьж байгаа бололтой. Хэрэв та харилцаанд байдаг бол та хоёр хамтдаа санхүүгийн хувьд ямар нэгэн том шийдвэр гаргахаар зэхэж байгаа эсвэл гаргахаар шийдсэн бололтой. Үнэндээ энэ сарын төгсгөл хүртэл таны хайр дурлалын амьдралд оч үсрэх болоогүй бололтой. Үүний дараагаас Ангараг гараг таны ордонд ирж хоёрдугаар сарын 14 хүртэл байх болно. Та бүх зүйлийг маш нухацтай авч үзэхээс гадна юу хүсэж, юу хийх ёстойгоо энэ үед ойлгох болно. Амьдралд тань яг одоо юу болоод байгааг анзаарч, чухал шийдвэрүүдийг гаргаж, түүнийхээ төлөө тэмцэх цаг иржээ. Хүүхдийнх мэт гэнэн төсөөлөлд автах аргагүй тийм л чухал үеүд ирж байна.
Хилэнц
ХАЙР СЭТГЭЛИЙН ХУВЬД БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ.
Сугар гараг арванхоёрдугаар сарын 2-ноос эхлэн нэгдүгээр сарын 7-ныг хүртэл таны ордыг ивээнэ. Сугар гараг таны ордонд есдүгээр сарын 9-нөөс аравдугаар сарын 31 хүртэл байсан ба дахин ирж буй нь энэ. Та тэр үеийн өдөр хоногууд, сэтгэл санаагаа дахин нэг бодоод үзээрэй. Та маш их зүйлийг туулсан ба одоо ч бас асар ихийг туулах гэж байна. Та хайр дурлалын тал дээр болон өөрийн үнэлэмж, гадаад төрх байдал зэрэгтээ сэтгэл зовниж, эргэлзэж байгаа бол өөрийгөө ийн тарчлаахаас урьтаж дуу хоолойгоо сайтар сонс. Та өөртөө маш хатуу хандаж байна. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Гэхдээ энэ хүнд хэцүү үеүдэд ч бас сайн талууд бий гэдгийг санах хэрэгтэй. Та өөрийгөө дутуу үнэлж буй энэ цаг үеэс олон зүйлийг сурна. Энэ сард танд өөртөө итгэх итгэлийг олж авах боломж байна. Танд хүссэн хайр тань ирээгүй, бүх зүйл бүтээгүй юм шиг санагдаж болох ч бүх ертөнцөд өөртөө сэтгэл хангалуун байна гэдгээ тунхаглаж, өөрийгөө анхаарч, хайрла. Бас хүнд бэрх хайр сэтгэлийн асуудлууд, толгой эргэм үйл явдлууд тохиолдож болох ч үнэхээр хүсэж буй хайрынхаа төлөө хэрэггүй харилцааг хаяж, илүү сайханд өөрийгөө бэлтгэх боломжтой болно.
Нум
ЭНЭ САРД ТАНЫ АЗ ЖАРГАЛТАЙ, ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙДЛЫГ ӨЧҮҮХЭН СҮҮДЭРТ Ч ХААЖ ЧАДАХГҮЙ.
Бархасбадь гараг таны ордыг ивээж эхэлснээр танд бүх сайн сайхан зүйл ирж байна. Ажил хэрэг, хайр дурлалд ч тэр. Арванхоёрдугаар сарын 7-нд хилэнцийн ордонд тохиох шинэ сарны нөлөөгөөр таны бусадтай харилцах харилцаа асар ихээр сайжрах болно. Энэ бүх эрч хүч таны хайр дурлалын амьдралд томоохон боломжийг олгож байна. Хэрэв та ганц бие нэгэн бол энэ сарын эхээр эсвэл Бархасбадь гараг таарч буй аль ч өдөр шинэ учрал, шинэ догдлол таныг хүлээж байх болно. Хэрэв та хэдийнэ хайр сэтгэлийн нандин харилцаа тогтоосон бол тэр бүхэн илүү сайхан болж, байж болох хамгийн онцгой үе дээрээ ирж байна.
МАтар
АРВАНХОЁРДУГААР САРЫН 22-НД ТАНЫ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТАЛ ДЭЭР ТЭРГЭЛ САР ИХЭЭХЭН НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ.
Сарын дунд үеэр таны хайр сэтгэлийн асуудлууд нэлээн эрсдэлтэй болж ирнэ. Ялангуяа хостой хүмүүсийн хувьд та хоёрын дунд ямар нэгэн маш мэдрэмтгий, эмзэг харилцаа үүсэх хандлагатай. Гэнэтхэн энэ таны явах зам мөн эсэхийг гайхаж, эсвэл өөрсдийн харилцааны тухай үнэн бодит байдлыг олж харах хандлагатай. Та хоёрын хэн хэн нь ч энэ замаар явах хүсэлгүй байгаагаа анзаарч болох юм. Тиймээс тэр харилцааг аврах гэж оролдохоо болих хэрэгтэй гэдгийг та мэдэрнэ. Нөгөө талаас, хэрэв та тэр хүнээсээ үнэхээр холдох хүсэлгүй байгаа бол энэ үеийг ашиглан сэтгэлээ уудалж, эмзэг, мэдрэмтгий үеийг ашиглан бүхнийг эхнээс нь дахин эхлэх шийдэл болго. Хэрэв хэн хэн нь харилцаандаа бууж өгөх сонирхолгүй бол энэ л үеийг ашиглаж хамгийн сайхан хайрыг хүнд хэцүү бүхэн дээр бий болгоорой. Ганц бие байгаа бол энэ сард найзууд эсвэл олон нийтийн сүлжээг ашиглан шинэ хүнтэй танилцах боломж танд байна. Хамгийн том боломж нь арванхоёрдугаар сарын 16 болон 21-ний өдрүүд, түүний ойр орчимд тохионо.
Хумх
БУД ГАРАГ ТАНЫ КАРЬЕР БОЛОН НИЙГМИЙН БАЙДАЛД ТАНЬ НӨЛӨӨЛӨХ БОЛНО.
Бас хилэнцийн ордонд тохиож буй Буд гарагийн нөлөөнөөс үүдэн та энэ сарын эхээр ямар нэгэн таагүй, онцгүй мэдээ дуулж тун магадгүй байна. Магадгүй таны үерхэж байсан нэгэн таны тухай ямар нэг зүйл ярьсан байж ч болох юм. Хэрэв та тухайн муу мэдээг дуулах үрийг өөрөө эхэлж тарьсан бол бүх зүйлийг засруулах боломж танд бий. Уучлал гуйх ч юм уу ямар нэгэн байдлаар буруудсан зүйлийг засруулах оролдлого хийж болно. Харин та ямар ч буруу юм хийгээгүй атал муу муухай ярианд орооцолдвол зүгээр орхих уу, үүний эсрэг ямар нэг зүйл хийх үү гэдгээ өөрөө шийднэ. Гэхдээ энэ муухай, таагүй байдал удаан үргэлжлэхгүй. Арванхоёрдугаар сарын 7 өнгөрөх үед найзууд тань таныг дэмжихийг оролдох ба магадгүй шинэ хүнтэй уулзах боломж бий болгож ч мэдэх юм. Шинэ, итгэл даах хайрын харилцаанд найдан, өөрийгөө тайван байлгаарай.
ЗАгас
САРЫН ЭХЭЭР ХОСУУД СЭТГЭЛ САНААНЫ ЯМАР НЭГЭН ОНЦГҮЙ ЗҮЙЛТЭЙ ТУЛГАРЧ, УУР БУХИМДАЛ МЭДЭРЧ МАГАДГҮЙ НЬ.
Буд гараг арванхоёрдугаар сарын 6 хүртэл хилэнцийн орд руу нүүх болно. Энэ бол таны харилцаа холбоо, хайр дурлалыг ивээгч гараг. Танд давхар олон бодлууд төрж мэдэх юм. Итгэх үү эс итгэх үү, ингэж явах нь зөв үү эсвэл буруу юу гэх мэт. Танд нэгэн жишээ ярьж өгье л дөө. Магадгүй та бурханд итгэдэг байж болох юм. Харин таны хос шашингүй үзэлтэй эсвэл өөр шашинд итгэдэг байж болно. Үүнээс болж та хоёрын хооронд хагарал үүсэх ба итгэх үү эсвэл үл итгэх үү, яах ёстой вэ гэдэг дээр нэлээн төөрөлдөх хандлагатай. Юу хийх ёстой вэ гэвэл томоотой суугаад, юу ч битгий хий. Буд гараг эргэн ирж, ордыг тань ивээх мөчид энэ асуудлууд арилсан байх болно. Дөнгөж хэн нэгэнтэй үерхэж байгаа бол арванхоёрдугаар сарын 22-нд тохиох тэргэл сар харилцаанд тань өөрчлөлт хийнэ. Та хэн нэгэнд толгойгоо эргэтэл дурласан байж мэдэх ба үүнийгээ хэлэх ч зоригтой болох нь. Сэтгэл хангалуун үлдэх боломж дүүрэн боловч уг хайр сэтгэл нөгөө хүнд тань тийм ч чухал биш байгаад та л хамгийн ихээр татагдсан нэгэн нь байх юм бол бүх зүйлийг дуусгах хэрэгтэй болно.