Хүмүүсийн андахгүй танил эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог тэрээр хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн.
Тэрээр хотод гэлтгүй хөдөө орон нутгаар явж уул, ус аргаддаг болжээ.
Саяхан л гэхэд Хэнтий аймаг руу хэд хэдэн удаа явжээ.
Хэзээнээс брэндлэг түүнийг зорин ирэгсдийн дунд улс төр, урлаг соёлын томчууд багтдаг бөгөөд түүнд БАГШАА хэмээн ихээхэн хүндэтгэлтэй ханддаг сүсэгтнүүд нь дагаж Хэнтий аймгийг зорьсон гэнэ шүү.
Тэрээр өмнө нь манай сайтад нэгэн чухал зөвлөгөө өгч байснаас дурьдвал “Сүүлийн үед гэр бүлээрээ үр хүүхдээ дагуулан хөдөө орон нутгаар аялал хийж буй хүмүүс өөрсдөдөө, үр хүүхдэдээ хамгаалалт хийлгэж баймаар байна. Хамгаалалтыг өөрсдийн шүтэж дээдэлдэг шашны газар болох гандан, сүмээсээ авч болно. Мөн өөрсдийг нь дааж явдаг лам, бөө удган зайрангаас хамгаалалтын сахиусыг авч болно шүү. Хүүхдүүд нь шөнө унтаж чадахгүй уйлах, хий юм харах, лус савдгийн хорлол болох зэрэг юмны дайрлагад өртөх тохиолдлууд сүүлийн үед их гарах болжээ. Ихэвчлэн хүмүүс уул ус, гүйдлийн дайрлага дайруулах болсон. Үүнээс болж золгүй явдал тохиолдох, өвчин зовлон ээрэх, ажил үйлс бүтэлгүйтэх асуудлууд бий болсон. Тиймээс гэрээсээ хол явж буй бол харанхуй шөнөөр гарч орох шаардлагатай бол хамгаалалтын сахиусыг заавал хийлгээрэй, хүмүүсээ” гэжээ.
Мөн “Хэрвээ та шашин шүтлэггүй бол ядаж идээ ундааны дээж болон сүү өргөж байгаарай. Мөн архины сэржим өргөж аян зам аюулгүй дардан байхыг хүсэж, өөрийгөө болон гэр бүлээ уул ус, гүйдлийн дайрлагаас хамгаалаарай” гэдгийг хэлсэн юм.