Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй Үзмэрч засалч Л.Нямаа билээ.
Гоо үзэсгэлэн, загварлаг сайхан байдлаараа бусдаас онцлог бүсгүй.Тэрээр хүмүүсийн дотоод сэтгэлийг засах олон чухал зөвлөгөө өгдөг билээ.
Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг.Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг юм.
Билэгт сайн энэ өдөр тэрээр сүсэгтэн олондоо хандаж “Өнөөдрийн билэгт сайхан өдөр есөн үеээрээ жаргаж,дэвжин дээшилж Үргэлж мандан бадарч байх болтугай” гэлээ.