Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонжоо»СОНЖОО: Алинд нь түрүүлж очих вэ?
Сонжоо

СОНЖОО: Алинд нь түрүүлж очих вэ?

admin123By admin12312/18/2018Updated:12/18/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Юун түрүүнд доорх сонжоонд буруу, зөв гэсэн хариулт байхгүй гэдгийг сануулах байна. Энэхүү сонжоо нь таны хувийн зан чанарын онцлогийг тодруулах зорилготой.

Зурагт харагдаж буй зүйлээс алинд нь түрүүлж хүрэх вэ гэдгээ шударгаар сонгоорой.

Буцалж буй устай данхыг гал дээрээс авна

СОНЖОО: Алинд нь түрүүлж очих вэ?

Хэрэв та данхныг сонгосон бол та үнэхээр түргэн зантай хүн юм. Аливаа шийдвэрийг аль болох хурдан гаргаж, асуудлыг дуусгахыг эрмэлздэг. Та зорилгоо биелүүлэхээр зүтгэж буй таныг юу ч зогсоож дийлэхгүй. Та юмсаас хурдан уйддаг онцлогтой. Аюулгүй байдалдаа анхаарах гэдэг ойлголт танд байхгүй. Ингэх ч дургүй. Төлөвлөгөөгүй зүйлсийг хийхээс тухайн нөхцөлд байдалд шууд хариу үзүүлэх нь таны хувьд илүү хялбар байдаг гэсэн үг. Ийм занд эерэг, бас сөрөг зүйл ч агуулагдаж байдаг гэдгийг ойлгож, хааяа өөртөө анхаарч, дараа нь гарах үр дүнг бодож үзэхэд гэмгүй шүү гэж сануулах байна.

Утасны дуудлагад эхэлж хариулна

СОНЖОО: Алинд нь түрүүлж очих вэ?

Та бол маш дипломат зантай нэгэн юм. Бусдын бурууг хүлээн зөвшөөрнө гэдэг танд хэцүү байдаг. Нэгэн зэрэг олон зүйлийг амжуулж чаддаг ажил хэрэгч занг тань үнэлэх нь зүйтэй болов уу. Хүмүүстэй танилцах, харилцах гэдэг таны хувьд маш амархан. Олон танилтай байж анхаарлын төвд байх нь танд таалагддаг. Гэхдээ хэтэрхий дипломат байх нь жинхэнэ найз нөхрөө олоход саад болох нь ч бий.

Уйлж буй хүүхдийг авч саатааруулна

СОНЖОО: Алинд нь түрүүлж очих вэ?

Уйлж буй хүүхдийг саатааруулж, тайвшруулахыг түрүүлж сонгосон бол та маш тайван, ухаалаг, энэрэнгүй нэгэн аж. Хүмүүст туслах дуртай, бусдын ашиг тусын төлө өөрийгөө золиослох бэлэн нэгэн. Гэр амьтай, хайртай дотны хүмүүстээ хамгаас их анхаарч, өөрийгөө ч мартдаг. Хэдий энэрэнгүй, эелдэг нэгэн ч гэлээ ганцаардахаас айдаг. Тиймдээ ч хажууд тань заавал хэн нэгэн байгаасай гэж хүсдэг. Гэр бүлтэйгээ хамтдаа үдшийг нам гүмхэн, дотнохон өнгөрүүлэх дуртай.

Дэр зулгааж буй нохойг болиулах

СОНЖОО: Алинд нь түрүүлж очих вэ?

Хэрэв энэ хариултыг хамгийн түрүүнд сонгож буй бол та маш бухимдангуй нэгэн болж таарч байна. Магадгүй яг одоо таны ажил, амьдралд бухимдмаар, стрессдүүлсэн зүйл тохиолдоод байж ч болох юм. Амьдрал, ажил гээд өөрт хамаатай бүхнийг хяналтаа байлгах нь танд маш чухал. Бүх зүйл таны хүссэнээр болох хүртэл огтхон ч тайвширдаггүй. Та материаллаг зүйлс, нийгэмд эзлэх байр сууриндаа ихэд анхаардаг. Бүх асуултын хариултыг мэддэг төдийгүй ямар ч нөхцөлд юу хийх, юу гэж хэлэхээ мэднэ. Хэзээ ч, хэн ч бүхнийг хяналтдаа байлгаж чаддаггүй гэдгийг танд онцгойлон сануулмаар байна. Тиймээс заримдаа амаа хамхиж, нүдээ аниад, чихээ таглаад өнгөрч сурах хэрэгтэй. Ингэж чадвал амьдрал тань илүү тайван, бухимдал багатай болно.

сонжоо
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
admin123

Related Posts

Г.Ариунбаатар Оросын дуурийн шагналын эзэн “Каста Дива” боллоо

03/31/2025

Ордуудын гуравдугаар сарын зурхай

03/04/2025

Ордуудын 12-р сарын зурхай

12/01/2024

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.