Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өөрийн бизнесээрээ ялгардаг бүсгүй бол “UA Properties” ХХК компанийн захирал А.Урангоо.
Уян хатан харагддаг ч эрчүүдтэй ижилхэн шударга шулуунаараа гайхагддаг тэрбээр сүүлийн үед ууртай яваа сурагтай.
Энэ тухайгаа “Энэ жил хичээл эхлэхээс өмнө гэр орныхоо заслын ажлыг дуусгачих гэсэн амжсангүй ээ. Сайн найдвартай барилгын заслынхан ер нь бдаг юмуу? Овоо явж бгаал дундаас нь цөөрөөд л явчих юм. Гоё гоё нэр бренд болсон тохижилтын матерталын дэлгүүрүүд байх юм. Бэлэн бараа татахгүй юугаа хийгээд Мишээл дээр түрээс төлөөд сууж бдаг юм бүү мэд! Сонгосон гал тогооны компаниуд маань нэг нь 4сар хүлээнэ, нэг нь материал нь 9сард ирнэ, нэг нь 9сар хүртэл захиалга авахгүй гэнэ. Шал сонгох гэж овоо олон газраар явлаа, бэлэн юм олдох шинжгүй. Шуудхандаа бол манайд сонголт маш муу бнаа. Маш сайн шал, шат, хаалга, гал тогоо, гадна чулуу хэрэгтэй бн, гол нь бэлэн. Дахиж хайж тойрч явахаар ингээд бичихэд илүү хурдан олдох юм. Манай барилга үл хөдлөхийн салбарынхан ихэнх нь миний пэйжийг дагасан бдаг даа. За тэгээд дараа нь тавилга яах юм бүү мэд” хэмээн бичиж бухимдлаа илэрхийлжээ.