Өнөөдөр улс төрийн хувьд халуухан, бас түүхэнд үлдэх дурсамжтай өдөр болж байна.
Сошиал хэрэглэгчдээс “Данхан толгойтын данхагар Засгын газар” гэх нэр зүүгээд байгаа МАН-ын шинэ сайд нар өнөөдөр тангарагаа өргөж, тамгаа гардаад буй.
Тэгвэл АН-аас сонгогдсон О.Цогтгэрэл, Д.Ганбат нар өөр хоорондоо муудаж, тамгаа булаалдан уурлаж орилж буй сурагтай.
Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Төрийн ордны 2 давхарт байрлах УИХ-ын гишүүн Д.Ганбатыг өрөөгөө суллаж өгөхийг шаардан туслахууд нь хайрцагтай зүйлс авч оржээ.
Д.Ганбат гишүүн өрөөгөө суллаж өгөхгүй хэмээн уурлаж, Төрийн ордны хамгаалалтын албыг дуудсан байдалтай өрөөний маргаан үргэлжилсээр байгаа аж.
Д.Ганбат гишүүн өрөөндөө байгаа бол О.Цогтгэрэл гишүүний түүний үүдэнд уур уцаартайгаар зогсож буй сурагтай.