Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»13 удаа хойшилсон найман холбогдогчтой хар тамхины хэргийг өнөөдөр шүүнэ
Мэдээ

13 удаа хойшилсон найман холбогдогчтой хар тамхины хэргийг өнөөдөр шүүнэ

Эрхэм админBy Эрхэм админ09/19/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Хар тамхины” хэрэгт холбогдсон нэр бүхий 8 иргэнд холбогдох эрүүгийн /2002001560090/ дугаар хэрэг 2021 оны гуравдугаар сарын 31-нд СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн, шүүхэд ирсэн даруйдаа Шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн автомат хуваарилалтаар СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулд хуваарилагдсан ба хэргийг хуульд заасан журмын дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх юм.


Шүүгч Г.Мөнхзул нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анхны шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд нь товлон зарласан боловч өнөөг хүртэл нийт 13 удаа хойшлогджээ.

Тодруулбал, 7 удаад нь шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч тус тус ковидоор өвдсөн гэж, 3 удаад нь өмгөөлөгч солигдох, хэргийн материалтай танилцах болон хурал давхацсан гэж, 1 удаад нь прокурор өвдсөн гэж, 1 удаад нь шүүхэд хөл хорио тогтоосон шалтгаанаар тус тус шүүх хуралдаан хойшлогдсон байна.

Түүнчлэн, 1 удаад шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж, 2 өмгөөлөгчийг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг тасалдуулсан гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд уг хэрэгт холбогдсон бүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, прокурор бүрэн оролцуулж байж шүүх хурлыг хийх, мэтгэлцэх зарчмыг хангах үүргийг шүүхэд оногдуулсан, хуульд заасан нөхцөлийг хангах шаардлагаар шүүх хуралдаан дээрх байдлаар удаа дараа хойшилж, нийт 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, уг хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдуулахаар шүүхээс товлоод байна.

Санамж: Хар тамхины хэрэгт холбогдсон дээрх 8 хүнд холбогдох хэргийг хуулийн дагуу шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Мөнхзул

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.