“Тэнгэрийн нүүдэлчид” аялалынхан монгол орноо тойрох аялалд мордоод бараг жилийн замыг туулжээ.
Уул усны холыг гэтлэн туулсан замдаа ихийг үзэж, таниж мэдэрсэн М.Нандин, Даваасүрэн нарын хоёр залуу маргааш 9-р сарын 25-ны морин цагт Төв талбай дээр 9 цагаан морьтойгоо орж ирэх юм байна.
Монголын 21 аймгийн нутгийг морьтой туулсан эрэмгий залуустаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.