Буур аваргын удмыг залгаж монгол бөхийн торгон дэмжээнээ ид бяраа гайхуулан барилдаж явсан хүний нэг нь МУ-ын харцага Гэлэгжамцын Батбаяр. Төрсөн ах Г.Өсөхбаяр аваргатай багаасаа барилдаж ноцолдож өссөн нэгэн. Бөхийн гараагаа жүдо бөхийн дэмжэээнээс эхэлсэн тэрбээр сүүлмийн жилүүдэд барилдах нь цөөрсөн билээ.
Тэгвэл ах дүү бөхчүүд өдгөө монголын спорт хороодыг “базаж” байна.
Ах нь болох Дархан аварга Г.Өсөхбаяр Монголын спортын хороон дарга бол, дүү Улсын харцага Г.Батбаяр нь Баянгол дүүргийн спорт хорооны даргын албан тушаалтай. Удам угсаагаараа өндрөөрөө гайхагддаг тэднийг хальт харвал туйлын адилхан төрхтэй. Зэрэгцээд суувал харин дархан аварга Г.Өсөхбаяр ах нь гэсэндээ арай өндөр. Тэднийг ах дүү бөхчүүдийг папараци дурандаа хэрхэн онцолж дурандсныг уншигч танаа сонирхуулж байна.