Дархан аварга А.Сүхбат урьд хойд эхнэрүүдийн 10 гаруй хүүхдийн эцэг. Өдгөө анхны гэргий Б.Баясгалантайгаа эргэн амьдарч буй тэрбээр өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд өөрөөсөө үе мултарсан дүү бүсгүй болох Н.Гарамханд гэх эмэгтэйтэй дэр нэгтгэж явсан.
Тэдний дундаас төрсөн дэрсхэн хөвгүүд нь өдгөө хэдийн дунд сургуулийн сурагчид болжээ. Тэгвэл аавыгаа өвчсөн мэт дууриасан том хүү нь хөлбөмбөгийн спортод хүч үзэхээр хичээллэж эхэлсэн гэнэ шүү.
Н.Гарамханд бүсгүйн хувьд аваргаас салаад хоёр хүүгээ ганцаараа “тэжээж” өсгөхийн тулд табата спортын багшаар ажиллахаас гадна Туркээс бараа зөөж эхэлсэн байдаг. Мөн захиалгаар бэлэн хувцас оёж байгаа билээ.


