Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Цахим гүйлтийн ДАШТ-д монголчууд 2-р байрт шалгарчээ
Папарацци

Цахим гүйлтийн ДАШТ-д монголчууд 2-р байрт шалгарчээ

Эрхэм админBy Эрхэм админ10/06/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цахим гүйлтийн “Running World Cup 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцож буй Монгол Улсын баг хагас шигшээ шатанд II байрт шалгарч, дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ.

Энэхүү 3 үе шаттай 9 дүгээр сарын 20-нээс 10 дугаар сарын 9-ны хооронд болж байгаа уг тэмцээнд 200 гаран улс оролцсон байна.

Монгол Улсын багт дэлхийн өнцөг булан бүрээс 1660 гаруй гүйгчид нэгдэж, хагас шигшээ шатанд нийт 9,336км замыг туулж хувь нэмрээ оруулжээ.

Оролцож байгаа улс тус бүр нэг багийн ахлагчтай. Тухайлбал: Ямайка улсын багийн ахлагчаар Усайн Болт алдартай тамирчныг сонгосон юм байна.

“Running World Cup 2022” тэмцээний Монголын багийн ахлагчаар Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel-ын БНСУ дахь төлөөлөгч Л. Ира сонгогджээ. Харин албан ёсны зохион байгуулагчаар MGL Running Channel ажиллаж байна.

Улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалж “Team Mongolia Run As One Nation” буюу “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!” нэртэй баг бүрдүүлэн оролцож байгаа юм.

Тэмцээний сүүлийн шатанд Өмнөд Африк, Монгол, Намиби, Украйн улсууд шалгарч, энэ сарын 4-9 өдрүүдэд Дэлхийн аваргын цомын эзэн болохын төлөө өрсөлдөх гэж байна.

Тэмцээнд оролцоход үнэ төлбөргүй, 13 болон түүнээс дээш насны бүх хүнд нээлттэй. Гол шалгуур нь оролцогчид 3 км зайг 30 минутад багтаж туулна. Энэ нь эхлэн гүйгчдэээс эхлээд ямар ч гүйгчийн хувьд боломжтой үзүүлэлт юм.

Оролцогчид Running World Cup апп-д заавал бүртгүүлсэн байх шаардлагатай, гүйх үедээ Strava, adidas Running, Health App, Google Fit, FitBit, Garmin, Under Armour, Pacer зэрэг гүйлтийн aпп-ны аль нэгийг хэрэглэж, Монгол Улсын баг болох Team Mongolia Run As One Nation 1661 гишүүнтэй багт нэгдэнэ.

Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор дэлхийн бусад улстай зөвхөн гүйлтээр өрсөлдөхөөс гадна дэлхийд эх орноо гүйлтээр дамжуулан сурталчилж өөртөө эрүүл амьдралын хэвшлийг бий болгож буй чухал ач холбогдолтой хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид онцлож байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.