Өнөөдөр Олон улсын охидын үзлэгийн өдөр. Тэгвэл уг өдрийг Монгол улсын боловсролын системээс халж буйгаа БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан албан ёсоор зарлав.
Тэрбээр “”ОХИДЫН” ГЭХ ТУСГАЙЛСАН ҮЗЛЭГ БАЙХ ЁСГҮЙ…
Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. “Охидын” гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүй гэдгийг албан ёсоор зарлаж байна. Өсвөр насны охид хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ САЙН ДУРААРАА эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлнэ” гэжээ.
“Охидын үзлэг” гэх албан бус нэр томьёо нь “нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэхээс илүүтэй “бэлгийн харьцаанд орсон эсэх, жирэмсэн эсэхийг тогтоох зорилготой үзлэг” гэж ойлгогдох болсон.
Мөн тус арга хэмжээ нь зөвхөн охидыг онцлон ялгаж үзсэнээрээ нэгд, хөвгүүдийн нөхөн үржихүйн хэрэгцээг орхигдуулсан хүйсийн ялгаварлал болж, хоёрт, нөхөн үржихүйн асуудлыг зөвхөн охид, эмэгтэйчүүдэд илүүтэй хамаатуулах жендэрийн хэвшмэл үзлийг бэхжүүлэх хор нөлөөтэй гэдгийг Жендерийн үндэсний төвөөс мэдээлж байсан юм.