Фантастик продакшнаар овоглогдсон залуучууд нэг бол яахын аргагүй жүжигчин Б.Барслхагва билээ.
Түүний ажил амьдралын гараа нь телевизийн нэвтрүүлгээс эхлэж байсан бөгөөд багийн хүсэл мөрөөдөл, зорилго зорилтдоо хөтлөгдөн мэргэжлийн жүжигчин болсон гэдэг.
Тэрбээр багаасаа МҮОНРТ-ийн Цоглог студийн бүтээл, Хүүхдийн ордны тайзны жүжигт тоглодог байсан гэдэг. Энэ утгаараа МҮОНРТ-ийн “Алтан сан хөмрөг”-т түүний багын төрх мөнхөрсөн байдаг.
Жүжигчин залуугийн хувьд 1986 онд төрсөн, нийслэлийн унаган хүүхэд. Ерөнхий боловсролын 24-р сургуулийг 2004 онд төгсөж КУДС-д элсэн орсон ч, дундуур нь СУИС-д шилжин жүжигчны ангийг 2009 онд дүүргэсэн түүхтэй.
Тэрээр түүхэн болон орчин үеийн сэдэвтэй 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээн ажиллаад байна. Жүжигчин Б.Барслхагва нь жүжигчнээс гадна кино зохиолч, продюсерийн чиглэлээр туршлагажсан уран бүтээлч билээ.

