Рок попын содон өнгө төрх бол дуучин А.Хишигдалай.
Урлагийн хүн сайхан хоолойтой байхаас гадна хөөрхөн төрх, галбирлаг биетэй “төгс” байхыг өөрөөрөө үлгэрлэж явдаг тэрбээр сүүлийн үед бусдад өгөхөөс залхаж буй гэдгээ цахим хуудаснаа илэрхийлжээ.
Тэрбээр “Миний эргэн тойрны хүмүүс дандаа л авах хүсэлтэй. Ийм хүмүүсээр хүрээлүүлсэн нь миний л хохь нь байхдаа чааваас” хэмээн бичсэн байна.
Дуучин бүсгүйн хувьд хандив тусламжийн аянд хамгийн түрүүнд зогсож байдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө “Хүүхдийн төв сувилал”-д асруулдаг ээж аавгүй, орон гэргүй хүүхдүүдэд хандив цуглуулж, буян үйлдэж байсан билээ.

