Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дугуйн тендер булхайтай явагдах уу?
Папарацци

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дугуйн тендер булхайтай явагдах уу?

Эрхэм админBy Эрхэм админ11/10/2022Updated:11/10/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ өдөр тутмын үйл ажиллагаандаа зориулан олон төрлийн худалдан авалт хийдэг.

Худалдан авалт нь 15 сая төгрөгөөс дээш бол хуулийн дагуу тендер зарладаг. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрээс яаралтайгаар, бэлэн байгаа хүнд даацын 33А51 дугуй худалдан авах 19 380 000 000 /арван есөн тэрбум гурван зуун наян сая төгрөг/ төгрөгийн тендер зарласан байна.
Нээллттэй мэдээлийн сангаас үзэхэд тус тендерт

1. Эйч Эл Кэй Эм Эн ХХК

2. Новел лизинг ХХК

3. Трансвайд солюшн ХХК

4. Юнайтед мерс машинери ХХК гэх дөрвөн байгууллага “хүч үзэж” байгаа юм байна.

Тендерт зөвхөн бэлэн дугуйтай байгууллагууд оролцохоор байгаа юм. Харин тус байгууллагууд үнэхээр дугуй байгаа эсэхийг бид тодрууллаа.


Эйч Эл Кэй Эм Эн ХХКомпанийн хувьд бэлэн дугуй байгаа бөгөөд биднийг очиж дугуйн зургийг авч болно гэв.

Новел лизинг ХХК-ийн хувьд албан бичгээр хандахыг хүсэж, дугуй бэлэн байгаа эсэх мэдээллээ Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т явуулсан болохоор хэвлэл мэдээллийн байгууллагад энэ тухай мэдээлэх нь “хууль бус” хэмээн үзэж байгаагаа ч нуусангүй.

Трансвайд солюшн ХХКомпанийн Хятад дахь салбарт дугуй бэлэн байгаа. Хэрвээ тендерт шалгарсан тохилдолд дугуйг яаралтайгаар оруулж ирэх боломжтой гэдгээ тендер захиалагч талд мэдэгдсэн байна.

Харин Юнайтед мерс машинери ХХК энэ талаар мэдээлэл өгөхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагыг хэн нэгний захиалгаар хөдөлж байна хэмээн хардаж байгаагаа илэрхийлсэн юм.

Өөрөөр хэлбэл тендерт оролцож байгаа дөрвөн байгууллагын хоёр нь л бэлэн дугуйтай. Гэхдээ нэг нь хилийн чанадад, нөгөө нь Монголд бэлэн байгааг хэлж байв. Бусад нь ямар нэгэн байдлаар дугуй байгаа эсэх нь эргэлзээтэй болж таарч байна.

Хэрвээ тендерт зарласан шиг хүнд даацын дугуй бэлэн байсан бол түүнийгээ хэвлэл мэдээллийн байгууллагад үзүүлээд нээлттэй хамтран ажиллах байв. Харин нээлттэй мэдээллийг ямар нэг байдлаар “хүндрэл учруулж” байгаа нь бэлэн дугуй байхгүй гэсэн эргэлзээг олон нийтэд өгөхөөр байна.

Манай сайтын зүгээс нээлттэй зарласан тендерт ийнхүү хөндлөнгийн “хяналт тавьж” байгаа нь нэг талаас улсын ажил зогсохоос сэргийлж байгаа хэрэг юм. Нөгөө талаас улсын хөрөнгөөр хэдэн тэрбум төгрөгийн худалдан авалт хийж байгаа энэ мэт тендерүүд ямар нэг байдлаар “хайнга”, гаднын нөлөө орохоос сэргийлж байгаа хэрэг юм.

Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зүгээс дугуй бэлэн байгаа эсэхийг очиж хянаагүйг оролцогч болон тендер зарлагч байгууллага ч хэлж байлаа. Оролцогчдыг өөрсдөө зураг бичлэг зэрэг баримтаа өг гэх байдлаар хандсан нь тендер будлиантай болох эрсдэлтэй байгаа юм. Будлиан байж болзошгүй энэ мэт үйлдлүүд хэдэн жил үргэлжилсэн бэ гэх хардлага төрүүлж байна.
Тендерийн хариу одоогоор гараагүй байгаа. Тендерийг шалгаруулагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтан “Ямар нэг хувийн ашиг сонирхол байхгүй. ” гэдгээ мэдэгдсэн.
Бид дараагийн цувралаараа тухайн байгууллагуудын хэн нь ямар тендерт оролцож байсан талаар болон дугуйг хэзээ гаалиар оруулж ирсэн эсэх, хэн нь ялсан гэх зэрэг мэдээллийг хүргэх болно.

Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын будлиантай байж болзошгүй тендерүүдийн мэдээллийг цувралаар хүргэх болно.

А.Баярмаа

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.