Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эрчим хүчний сайдын “Чингис хаан” зочид буудлын дэргэд барьж буй барилгад гал гарлаа
Папарацци

Эрчим хүчний сайдын “Чингис хаан” зочид буудлын дэргэд барьж буй барилгад гал гарлаа

Эрхэм админBy Эрхэм админ11/28/2022Updated:11/28/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хууль зөрчин барьж байж болзошгүй орон сууцын нэгэн барилгад өнгөрсөн баасан гарагт гал гарлаа.

Баянзүрх дүүргийн I хорооны нутаг, “Чингис хаан” зочид буудлын баруун талд, Сэлбэ голын эрэг дээр сүндэрлүүлсэн 25 давхар орон сууцын “Сансар гарден” хотхоны нэг байрных нь 24 дүгээр давхраас энэ сарын 25-ны 20.50 цагийн үед гал эхэлж гарчээ.

Дээрх төрийн өндөр албан тушаалтны АТГ-т гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасаар ирсэн, түүний үүсгэн байгуулсан, гадаад худалдааны чиглэлийн “Хаус-Инвест” ХХК-ийн уг барилгад гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн шинжээчид ажиллаж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр тухайн барилгын 24 дүгээр давхрыг дулаацуулж, цутгасан бетон зуурмагаа хатаах зорилгоор гал түлэх үед нь шахмал түлшний оч үсэрч амархан шатах зүйлд авалцсанаар шатаж эхэлсэн аж. Барилгачдынх нь өгүүлснээр 24 дүгээр давхрын гадна хэсэгт дулаалах зорилгоор синтфонон хаалтаар хучсан байсан нь шатсан юм байна.

Б.Чойжилсүрэнгийн нэр дээрх “Хаус-Инвест” ХХК-ийн “Сансар гарден” хотхоны барилга яагаад хууль зөрчсөн байж болзошгүй гэдгийг тодотгоё. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын хамаарал бүхий “Чингис хаан” зочид буудлын эзэмшил газарт дээрх хотхоныхон найман блок бүхий барилгыг өнгөрсөн хавраас барьж эхэлсэн бөгөөд энэ үедээ Сэлбэ гол руу бохир усаа цутгаж байсныг холбогдох байгууллагынхан тогтоосон. Тодруулбал, нэгэн иргэн Туул голын сав газрын захиргаанд гомдол гаргасны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн албаныхан хамтран шалгасан юм.

Улмаар “Хаус-Инвест” ХХК нь барилгын хөрснөөс гарсан шүүрлийн усыг шавхан зайлуулж, Сэлбэ голд нийлүүлж байсныг тогтоон Усны тухай хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлж байв. Гэвч тус компанийнханд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтны аж ахуйн нэгж учраас хав дарсан байхыг ч үгүйсгэхгүй.

Уг нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танхимд нь сууж байгаад 2012 оны тавдугаар сарын 17-нд батлалцсан Усны тухай хуулийн 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан. 22.2-т нь “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээн хуульчилсан.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, харин нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд байхаар заасан ч эдгээр заалттай харшилдан “Хаус-Инвест” ХХК барилга барьж буй нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

 

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.