Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ДОХ-ын халдвартай иргэн гэртээ нас барсан
Папарацци

ДОХ-ын халдвартай иргэн гэртээ нас барсан

Эрхэм админBy Эрхэм админ01/26/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ХӨСҮТ-өөс Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.01.26/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан “ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай иргэн ХӨСҮТ-ийн хашаанд нас барсан гэх мэдээллийн дагуу хариу мэдээлэл өглөө. “Энэ хүн манай төвийн хяналтад байдаг, хэвтэн эмчлүүлж байсан. ДОХ/ Сүрьеэгийн хавсарсан халдвартай иргэн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр эмнэлгээс гэртээ гарсан байсан. Нэгдүгээр сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн хашаанд тусламж авч чадалгүй нас барсан гэж зарим хэвлэл ташаа мэдээлэл” гэв.
Мөн тэрбээр Ковидын нөхцөл байдал хэр байгаа талаар мэдээлэл өгч, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 1,8 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 33 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. АНУ, Япон, БНСУ, Хятад, Бразил зэрэг улсуудад тохиолдлын тоо өндөр байна. Дэлхий нийтэд дэгдэлтүүдийг үүсгэж байгаа хувилбаруудыг судалсан байна. Үүнд 85 мянга гаруй сорьцонд хувилбарын тандалтыг үзэхэд, Омикорны BA5 гэх хувилбар сорьцны 70,5 хувийг эзэлж байна. Үлдсэн хувьд нь BA2, BF7, BQ1, XBB зэрэг хувилбарууд тодорхойлогдож байна.

Урд хөршид сүүлийн 24 цагт 19 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт 122 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн хэмээн мэдээлсэн.
Монгол Улсын хувьд 2023 оны гуравдугаар 7 хоногт 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 50%-аар буурсан байна. Өнөөдрийн байдлаар 11 хүн эмнэлэгт Ковид-19 оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа бол 16 хүн хяналтад байна. Хамгийн сүүлийн 16 сорьцийн 15 буюу 96%-д нь BQ1.2 гэдэг омикроны дэд хувилбар тодорхойлогдсон байна. Нэг сорьцонд BA5.2 хувилбар тодорхойлогджээ” гэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.