Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Ц.Болорчулуун: Мал бүртгэлжүүлэх нь хүнсний баталгаат байдлыг хангах гол үндэс суурь юм
Сонин хачин

Ц.Болорчулуун: Мал бүртгэлжүүлэх нь хүнсний баталгаат байдлыг хангах гол үндэс суурь юм

Эрхэм админBy Эрхэм админ02/10/2023Updated:02/15/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энэ онд 5.5 сая толгой үхрийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх талаар Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Мал сүргийг бүртгэлжүүлэх чиглэлээр салбар яамнаас энэ жил ямар ажил хийх вэ? 

-Малын генетик нөөцийн тухай хуульд мал сүргийг бүртгэлжүүлэх талаар тодорхой заалтууд тусгагдсан байдаг. Энэ хуулийн хүрээнд өнгөрсөн жилийн эцсээр тоологдсон 71.1 сая толгой малыг үе шаттайгаар бүртгэлжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Малыг бүртгэлжүүлэх нь хэд хэдэн чухал ач холбогдолтой. Юуны өмнө олон улсын жишгээр дотоод болон гадаадын зах зээлд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүх мал сүрэг нь тодорхой бүртгэлтэй байдаг. Малыг бүртгэлжүүлэх нь бэлчээрээс хэрэглэгчдийн ширээн дээр мах болж очих хүртэлх цогц мэдээллийг бүрдүүлнэ. Үүнд тухайн малын нас хүйс, гарал үүсэл, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх төрөл бүрийн вакцинд хамрагдаж байсан эсэх талаарх бүх мэдээлэл нь багтсан байдаг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасны дагуу  70 гаруй сая малыг зайлшгүй бүртгэлжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

-Манай улс мал бүртгэлжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулдаг юм бэ? 

-Улсын хэмжээнд бүх малаа бүртгэлжүүлэх нь нэг удаагийн зохион байгуулалтаар хийх боломжгүй ажил. Малыг бүртгэлжүүлнэ гэдэг зөвхөн ээмэгжүүлэх асуудал биш. Энэ бол цогц арга хэмжээ гэж ойлгож болно. Малыг бүртгэлжүүлэхийн зөвхөн нэг хэсэг нь бол ээмэгжүүлэлт юм. Тийм учраас энэ том дэд бүтцийн асуудлыг бүхэлд нь шийдэхэд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс тодорхой бодлого гаргаад эхний ээлжид өнгөрсөн жилийн эцсээр тоологдсон 5.5 сая толгой үхрийг бүртгэлжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Манай улс 70 гаруй сая толгой малтай учраас гаднын улсууд манайхаас мах авах сонирхолтой байдаг.Тэгэхээр бид малын махаа экспортлохын тулд эхлээд малын гарал үүсэл, бүртгэлийн систем, мөрдөн мөшгөх тогтолцоогоо тодорхой болгох ёстой. Энэ бол цаг хугацаа, зохион байгуулалт, хөрөнгө хүч шаардсан ажил. Тийм учраас энэ жилийн тухайд нийт 5.5 сая толгой үхрийг бүртгэлжүүлэх юм. Үүнийг улсын хэмжээнд зохион байгуулахад тийм ч амаргүй учир хувийн хэвшил, төрийн байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий газар, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн албадууд болон маш олон хувийн нэгжүүд хамтран зохион байгуулж байж ард нь гарна. Бид урьд нь хэд хэдэн удаа мал сүргээ бүртгэлжүүлэх чиглэлээр арга хэмжээнүүд хэрэгжүүлж байсан. Энэ нь амжилт багатай болж байсан учраас энэ жилийн тухайд нэгдсэн арга хэмжээ болгож улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Малыг бүртгэлжүүлснээр мэдээллийн том бааз бий болох бөгөөд энэ баазыг бүрдүүлэх үндэс суурь нь ээмэгжүүлэх ажил юм. Малын ээмгэнд бүх мэдээллийг багтаасан БАР буюу зураасан код байдаг. Үүнийг олон улсын түвшинд хэрэглэдэг бөгөөд бид энэ жишгийн дагуу л явж байгаа.

-Ямар учраас эхлээд үхэр сүргийг бүртгэлжүүлэхээр болсон бэ? 

-Бид 70 гаруй сая толгой малаа нэгэн зэрэг бүртгэлжүүлэх нь эдийн засгийн хувьд хөрөнгө мөнгө шаардагдах учраас 30 сая хонь, 30 орчим сая ямаагаа эхэлж бүртгэлжүүлэхээс урьтаад хамгийн бага тоо толгойтой үхэр сүргээс эхлээд бүртгэлжүүлье гэж төлөвлөсөн. Мөн импортлогч орнууд манай улсаас үхрийн мах авах сонирхол ихтэй байгаа тул үхрийн гарал үүсэл, мөрдөн мөшгөх тогтолцоо тодорхой байх ёстой гэж үзсэн. Ийм мэдээллийн бааз үүсгэх үүднээс үхэр сүргээс эхэлж байна. Малын гоц халдварт өвчинтэй холбогдуулаад өнгөрсөн жил 5 сая гаруй үхрийг 2 үе шаттай вакцинжуулалтад хамруулсан. Тэгэхээр бид энэ хавар вакцинжуулалт хийх үедээ ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлаа давхар зохион байгуулбал хөрөнгө хүч, зардал мөнгө хэмнэх бололцоотой байгаа юм аа. Тиймээс энэ жилийн тухайд үхэр сүргээ бүрэн бүртгэлжүүлэх том зорилтыг дэвшүүлээд байна.

-Энэ ажлын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Улсын төсвөөс гарах уу? 

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад энэ ажлыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилт тусгагдаагүй. Тиймээс салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа харьяа байгууллагуудад төсвийн хэмнэлт хийх, мөн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа олон улсын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдэд мал аж ахуйн салбарын болон мал бүртгэлжүүлэх чиглэлээр тусгагдсан тодорхой хэмжээний зардлуудыг ашиглахаар төлөвлөж байгаа. Олон улсын төсөл хөтөлбөрөөс хөрөнгө гаргуулахын тулд санхүүжүүлэгч байгууллагуудад нь хүсэлт тавьж холбогдох зөвшөөрлийг нь авч санхүүжилтээ шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Мал бол хувь хүний өмч учраас төр заавал төсөв мөнгө гарган байж оролцох шаардлага байна уу гэх асуулт олон нийтийн дунд байна. Энэ тухайд тайлбар өгөхгүй юу? 

-Мал хэдий хувийн өмч ч төрийн хамгаалалтад байна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Тэгэхээр эхний удаад төр тодорхой хэмжээнд оролцоогоо хангаж, нэгдсэн нэг арга хэмжээ зохион байгуулаад бүртгэлжүүлнэ. Харин цаашдаа шинэ төлийг бүртгэлжүүлэх зардлыг тухайн малын эзнээс нь гаргах замаар энэ арга хэмжээг баяжуулаад явах бололцоотой юм.

-Малчдын зүгээс ямар оролцоотой байх вэ?

-Малыг бүртгэлжүүлэх ажил нь хүн хүч, хөдөлмөр шаардсан ажил тул малчид болон мал бүхий иргэд энэхүү арга хэмжээний үнэ цэнийг ойлгож эхний ээлжид үхэр сүргээ 100 хувь хамруулах, ажиллах хүн хүч, техник хэрэгслээр туслах замаар оролцоогоо нэмэгдүүлж  малаа бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр мал сүргийн нь гарал үүсэл нь тодорхой болж улмаар малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ өсөж, экспортыг нэмэгдүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах том боломжийн эхлэл, үндэс суурь нь учраас малчдын оролцоо, хариуцлага өндөр байх ёстой гэж ойлгож байна.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.