Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Э.Чанцалням: Шинжээчийн дүгнэлтүүдээр бага насны хүүхэд бусдад хүчирхийлүүлсэн нь тогтоогдоогүй
Папарацци

Э.Чанцалням: Шинжээчийн дүгнэлтүүдээр бага насны хүүхэд бусдад хүчирхийлүүлсэн нь тогтоогдоогүй

Эрхэм админBy Эрхэм админ03/02/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Иргэн Ч.Уранхолбоогоос “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэрэг олон удаа прокурор дээр хаагдсан” гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлсэн. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Чанцалнямаас тодрууллаа.

– Иргэн Ч.Уранхолбоогоос өөрийн цахим хуудсан дээр төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэргийн талаар удаа дараа мэдээлэл гаргаж байгаа.


Хамгийн
сүүлд /2023.02.27/ дээрх хэргийг прокурор олон удаа хааж байна гэсэн мэдээллийг оруулж, прокурорын хариу өгсөн албан бичгүүдийг нийтэд дэлгээд байна.  Энэ талаар тодруулбал?

Иргэн Ч.Уранхолбоогийн цахим хуудсан дээр гарсан “төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэргийг хэрэгт нотлох баримт хангалтгүй мөн эцэг эхийн эд хөрөнгийн маргаан гэж үзэн хаасан” гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл байна.

Өөрийн төрсөн охин М-г түүний эцэг болох Эхүчирхийлсэн байж болзошгүй талаар иргэн Б-аас гаргасан гомдлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналтай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор нь хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн хааж шийдвэрлэсэн.

Тодруулбал, хүүхдийн биед хийлгэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр насанд хүрээгүй М нь бусдад хүчирхийлүүлсэн болох нь тогтоогдоогүй учраас прокуророос уг хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байна.

Дээрх хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ажилласан.  Тухайлбал, тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн 3-аас 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж 3 удаагийн шинжилгээ хийлгэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх, мэдэж болзошгүй бүхий л хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан.

Мөн хэргийн оролцогчдоос гаргасан гомдлын дагууНийслэлийн прокурорын газраас болон Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж, анхан шатныпрокурорын шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэмж хэлэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн хэргийн оролцогч болдог бөгөөд прокуророос дээрх хэрэгт гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг хэргийн оролцогч нарт дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн.

Харин иргэн Ч.Уранхолбоогийн хувьд хэргийн оролцогч биш атлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа үндэслэлгүй ташаа мэдээллийг гаргаж байна. Мөн хүүхдийн хувийн нууцад халдаж, овог нэр, хувийн байдал зэргийг олон нийтэд дэлгэж байгаад харамсалтай байна.

Иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн, сахин биелүүлэхээс гадна хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.