Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Л.Энхболд: Би ЖДҮ-гээс нэг ч төгрөгийн зээл аваагүй
Фото

Л.Энхболд: Би ЖДҮ-гээс нэг ч төгрөгийн зээл аваагүй

coolBy cool01/18/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг ил болгосон. Харин прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг яллагдагчаар татаж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн ч парламент хүлээж аваагүй билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас ямар нэгэн зээл аваагүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Би ЖДҮ-гээс нэг ч төгрөгийн зээл аваагүй. Харин 2018 оны гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандаж, нүүрсний асуудлыг ил болгосон. Түүнээс хойш бараг жилийн хугацаа өнгөрлөө. Ямар ч ахиц гараагүй байна. Гэхдээ М.Энх-Амгалан прокурор хэргийг шалгаж байгаа гэж хэллээ. Үнэндээ нүүрсний хулгайчид тодорхой хэмжээнд хүнд арга хэмжээ авч чаддаг юм байна. Анх нөлөө бүхий албан тушаалтан нүүрсний хулгайчдын 243 тэрбум төгрөгийг босгож тавьсан. Ингэснээрээ зургаан сар хоригдож, эцэст нь хэргийг нь цагаатгасан байдаг. Дараа нь 2013 онд дахин шалгасан юм билээ. Шалгалтын явцад 379 мянган тонн нүүрс буюу 3758 машиныг хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасныг нь тогтоосон. Энэ хэргийг бас л хэрэгсэхгүй болгосон. Харин үүнийг шалгасан нөлөө бүхий албан тушаалтан 2.5 жил авч, саяхан суллагдсан байна. Тэд надад хэлэхдээ, “Та их л буруу зүйлээр оролдож байна даа. Таныг яаж, ийж байгаад цааш нь явуулчих улс шүү” гэж хэлсэн” гэх тайлбарыг өгч байна.

Харин олон нийтийн дунд хоёр хуваагдаад удаж байгаа эрх баригч намын “бүдүүн” бүлгийг албан тушаал, эрх мэдлийн төлөө төрийн түшээдээ “барьцаалж”, хуулийн байгууллагыг “хөдөлгөж” байна гэх хардлага гарах болжээ. Магадгүй “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг илчилсэн УИХ-ын гишүүн Л.Энхболдыг ЖДҮ-гээс зээл авсан хэрэгт буруутгаж, яллагдагчаар татсан нь түүний амыг таглах, цаашлаад “Эрдэнэс тавантолгой”-гоос хулгайлагдсан их хэмжээний нүүрсний хэргийг нуун дарах гэсэн оролдого байхыг үгүйсгэхгүй.

улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.