Үндэсний бөхчүүдийн дундаа өндөр аварга нэрээрээ олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн бөх бол Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс билээ.
Тэрбээр барилдахаасаа илүүтэй “Бүрэн монгол” төслийг 21 аймгаар хэрэгжүүлж, өргөө цагаан гэр бусдад бэлэглэх ажлыг амжилттай хийж дуусгасан нэгэн. Тэгвэл өндөр аваргын ар талыг бат дааж, хариуцлагатай эзэгтэй үүргийг сайн биелүүлдэг гэргийг нь танилцуулж байна. Аваргын гэргийг Ч.Номин-Эрдэнэ гэдэг бөгөөд Хэнтий аймгийн Дархан сумын уугуул. Тэрбээр өнгөрсөн жил эхийн алдар 2 дугаар одонгоо гардаж авсан билээ. Аваргын даруухан гэр гийгүүлэгч айлын ууган охин бөгөөд өдгөө дөрвөн хүүхэд тээж төрүүлж өсгөн хүмүүжүүлж байна.
Дашрамд сонирхуулахад аварга П.Бүрэнтөгс эхнэртэйгээ оюутны ширээнээс танилцаж, өдгөө хувь заяагаа холбосон өнөр өтгөн гэр бүл болсон байгаа юм. Аваргын гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

