Монголын урлагт удам залган зүтгэж яваа гэр бүлийн нэг бол гавьяат жүжигчин Ё.Цогоос эхлэлтэй найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Ц.Өлзийхүү нар. Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нар хоёр хүүхэдтэй бөгөөд том нь мисс, жүжигчин Х.Баярмаа. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглон авьяас билгээ харуулсан түүнийг Монголчууд андахгүй.
Тэдний том охин хуримын зар дуулгаагүй байхад бага хүү Х.Санжаа нь өрссөнөөр барахгүй ээж аавыгаа эмээ өвөө болгосон.Харин С.Өлзийхүү гавьяат охиноороо сошиал хуудасаа чимжээ.