Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардид өнгөрсөн оны наймдугаар сард хэрэг нээжээ
Папарацци

Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардид өнгөрсөн оны наймдугаар сард хэрэг нээжээ

Эрхэм админBy Эрхэм админ05/23/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаад буй Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага өөрсдийн мөрдөн байцаах эрх хэмжээний хүрээнд шалгаж байгаа юм.a we cgАТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн тус сангийн үйл ажиллагааг шалгаад зөвлөмж хүргүүлж байж. Тухайлбал, тус сангийн албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг ажиллуулдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн томилогдож, өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг, сургалтын төлбөрийн болон барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх асуудлаар эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулдаг, хууль зөрчиж суралцагчдын зээлийг чөлөөлүүлдэг, гадаадад сурч буй оюутны сургалтын төлбөрийг хувийнх нь данс руу шилжүүлдэг, мөнгө шилжүүлэхдээ нягталдаггүй гэх зэрэг зөрчил гарч байсан. Өдгөө албан тушаалтнууд хууль бус давуу байдал олгосон, эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, үгүйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм.
АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс л Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг шалгаагүй, түүнээс ч өмнө шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, дээрх сангийн захирлаар өдгөө ажиллаж буй Д.Гарди 2022 оны дөрвөөс зургадугаар сард өөртөө 1.5 сая гаруй төгрөгийн урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж авсан. ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт зээлээр суралцсан бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 32 мянган ам.долларын зээлээ чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр мөн оны наймдугаар сард Дэлгэрийн Гардид хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Зарим хэвлэлд бичсэнчлэн дөнгөж өчигдөр, өнөөдөр, өнгөрсөн долоо хоногт түүнд хэрэг нээгээгүй аж.
Үүнээс өмнө Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан, 2008 онд Австралийн Сиднейн их сургуульд сурахаар тус сангаас 47010 ам.долларын зээл авсан Пүрэвийн Лхагвасүрэнг АТГ-ын шалгаж, шүүхээр ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр хүүгийнхээ нэр дээр байгуулсан “Мосс” гэх компанид 129.8 сая, оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан 157 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгтээ 17.6 сая төгрөгөөр торгох ял авч байв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.