Төрөөрөө, ардаараа, улсаараа овоглосон олон том шагналт Н.Сувд гуай хоёр хүүтэй. Том хүү Т.Бат-Оргил нь “Аж Богдын харуул”, “Мөнхийн ус” дуугаараа олонд танигдаж, Монголын сайхан залуугаар өргөмжлөгдөж явсан. Тэгвэл тэрээр БЗС-гийн талаар ам нээлээ.
Тэрээр “За миний “найзуудаа”! Намайг болоод миний дүүг, мөн ээжийг маань хулгай хийж чадна гэдэгт итгэж байгаа бол намайг найзаасаа даруй хасч, бүр болдог бол блок хийж гүн туслалцаа үзүүлнэ үү! Энэ бол миний хувийн профайл бөгөөд зөвхөн найзуудтайгаа санаа бодлоо хуваалцдаг дотны хүмүүсийн орон зай юм. Мэдээж, хэн ч эргэлзэх эрхтэй, тийм болохоор эндээс гараад асуух, тодруулах зүйлээ миний Төрболдын Бат-Оргил гэсэн пэйж дээрээс олж үзэж, асууж тодруулж болно шүү! Ойлгож, хүсэлтийг минь биелүүлсэнд эртнээс гүнээ талархъя” гэжээ.