Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй.
Тэгвэл жүжигчин Т.Карма “Би хүүхдээ ажилд муу гэж голдог учраас хичээлийнхээ хажуугаар хоолны газар угаагч хий! Аяга шаазан сайн угаагаад сурчихна. гэж үглэлээ. Гэтэл охин маань: -Гэрээнд ажил хийж болохгүй гэсэн заалттай! Гэхээр нь залхуураад худлаа хэлж бна гэж хардаад үнэмшсэнгүй.
Гэтэл:
– Надад сар 1500$-ын цалин өгдөг. Тэр нь орон байр, хүнс, унаанд хангалттай хүрнэ. гэж үздэг!! Ээж!! Японууд чинь хатуу ш дээ. Хэрвээ би ажил хийвэл намайг сурах гэж ирээгүй хүн бна. Гээд хөөчихнө… гэж миний амыг таглаж билээ. Японы ЗГ-ын тэтгэлэгт ажил хийж болохгүй гэсэн заалттай!!!
Сонин шүү! Бусад хүүхдүүд ажил хийж төлбөрөө төлдөг л юм билээ” гэлээ.