Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр СХД-ийн харьяат одонтой ээжүүдийн Эхийн алдар I, II дугаар одонг нь гардуулж өгсөн билээ. Одон гардан авч байгаа ээжүүдийн дунд олны танил ээжүүд болон олны танилуудын хүүхдүүд ч эхийн алдар одонгоо энгэртээ гялалзуулжээ.
Тэдний нэг нь Дархан аварга Ж.Мөнхбатын охин М.Баасанжаргал Алдарт эхийн II дугаар одонгоо гардан авч байгаа баярт мөч харагдав. Аваргын охиных дөрвөн хүүхэдтэй ажээ. Гэр бүлд нь гэгээн сайхан бүхнийг хүсье.