Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Стивен Сигалын үзэсгэлэнт гэргий Б.Эрдэнэтуяа мөрөөдлөө биелүүлжээ
Папарацци

Стивен Сигалын үзэсгэлэнт гэргий Б.Эрдэнэтуяа мөрөөдлөө биелүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ06/02/20231 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Холливудын од, Америкийн жүжигчин Стивен Сигалын Монгол дахь үзэсгэлэнт гэргий бүжигчин Б.Эрдэнэтуяа мөрөөдлөө биелүүлжээ.


Тэрбээр өөрийн цахи хуудсандаа “Тэртээ 20 жилийн өмнө харь нутгийг зорьж, хүний эхнэр болсон цагаасаа өөрийн хүсэл мөрөөдлөө хойш нь тавьж, өрөөлийг өргөж ачлах эхнэр хүний, эх хүний ажилдаа шамдаж, хар нялхаасаа хайрлан дээдэлж, амьдарч амьсгалж ирсэн бүжгийн урлагаа бараг бүрэн орхисон байлаа. Дэлхийн хүнийг дагаж, дээдийн сайхан амьдралаар амьдарч, асар ихийг сурч мэдэж, арвин ихийг үзэж туулсан ч бүжгээ бүжиглэхгүй болохоор нэг зүйл дутуу байдаг байлаа. Гэтэл өдий 40 гарсан хойноо эх орон, элгэн саднаа төлөөлөөд дэлхийн тайзнаа гарч бүжиглэх их аз завшаан хувь тавиланд минь байсныг өдий болтол таагаагүй явжээ.
Хар багаасаа алмайрч гайхшран үздэг байсан дэлхийн одууд аваргууд төрөн гардаг Английн Блакпүүл хотын Винтер Гардэн ордны алтан тайзнаа орон орны чансаа өндөр бүжигчидтэй өрсөлдөнө гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байлаа.
WDC буюу Дэлхийн Бүжгийн Зөвлөлөөс зохион байгуулсан World’s First and Foremost Dance Festival-д анх удаа Монголоос 4 бүжигчин оролцож, алтан партнер Shungee Baasan-тайгаа латин 5 бүжгийн хосын тэмцээнд quarter final-д үлдэж, багш шавийн тэмцээнд Jamts Jay багштайгаа дэд байр буюу мөнгөн медаль хүртэж, 2-р ранкд бичигдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ сайхан тэмцээнийг зүгээр л очиж үзье гэж зэхэж байсан партнер бид хоёрыг “өөрсдөө бүжиглээч ээ” гэж эрчилж зоригжуулж, дасгалжуулж бэлдүүлсэн Жамц багш болон Мөнхцэцэг С. дүүдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 20 жил бүжиглээгүй байж, 2-хон сар бэлдээд хүсэл мөрөөдлөө хамтдаа биелүүлж, хүндтэй тэр л дэлхийн тайзнаа жарган бүжиглэсэн алтан партнер Баска минь бас үнэхээр гайхамшиг байлаа.
Хүсэж явахад бүтдэг, мөрөөдөж явахад биелдэг, зорьж явахад хүрдэг, ерөөж явахад дэлгэрдэг хүний амьдрал дэндүү сайхан, дэндүү баялаг юм даа” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

1 сэтгэгдэл

  1. Оюунтөгс on 06/02/2023 12:33

    Ямар бахармаар сайхан амжилт сайхан мэдээ вэ баяр хүргэе дүүдээ амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Цаг үргэлж Монголынхоо төлөө сэтгэлээ чилээж явдаг эрхэм дүүдээ Монголынхоо төлөө маш их зүйл бүтээхийг хүсэн ерөөе.Чамайгаа түмэн олон чинь чагнан хүлээж суудаг шүү.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.