Олнынхоо дунд Ган хоолойт Ганзориг хочтой МУГЖ С.Ганзориг хоёр дахь амьдралаа өөрөөс олон насаар дүү бүсгүйтэй эхлүүлээд удаж буй. Анхны эхнэр хүүхдээсээ салж алдарт уяачийн хүргэн болсон С.Ганзориг хоёр жилийн өмнө гурван ихрийн аав болсон билээ. Тэрбээр хоёр дахь төрийнхөө нүүрийг үзээд хэнз хүүтэй болсон бол араас нь бурхны бэлэг болох гурван ихэртэй болсон байдаг. Өнгөрсөн жил эхнэр нь алдарт эхийн одонгоо гардан авсан юм. Харин хөгширсөн хойноо хүүхдүүдийн хариуцлагатай аав болсон гавьяат маань “Бурхан минь нөгөө гурав чинь хоёр нас хүрсэн шүү, арай аргатай болж байна. Нэгэн зэрэг гурван хүүхэд өсгөнө гэдэг чанга шүү. Нэгэн зэрэг сүүгээ нэхэж уйлалдахад ёстой сандардаг байлаа шдээ ” хэмээн уулга алдаж найз нөхөддөө жаргалтай хэрнээ зовлонгоо сонирхуулан ярьжээ.