Дуурийн дуучин Ардын жүжигчин А.Долгорын гараар их урлагт бэлтгэгдсэн цөөхөн хэдэн шавь бий. Тэдний нэг нь Сэлэнгэ нутгаас угшилтай, залуу дуучин Л.Солонго. Сайхан багшийнхаа хамгийн хайртай эрх шавь болох тэрбээр олон дуу хийсэн ч олигтой хит болсон нь ховор доо. Гэхдээ тэрбээр багшийнхаа “Эр хүн” дууг өөрийн болгож албан ёсны эрхтэйгээр өмчилж авч дуулсан байгаа юм. Харин дуулахаас илүүтэй хувийн амьдралдаа анхаарлаа хандуулсан Л.Солонго өөрөөсөө олон насаар ах, Шөнийн захын босс М.Хүрэлсүхийн гэр гийгүүлэгч болоод ойрхон дөрвөн хүүхдийг нь төрүүлж, алдарт эх болсон. Тэд хоёр хүү хоёр охинтой бол Л.Солонго өдгөө тав дахь хүүхдээ тээж байгаа ажээ. Мөн насны зөрүүтэй амрагууд хурим найраа хийхээр ч бэлтгэж байгаа сурагтай шүү.