Дунд сургуулийн сурагч байхаасаа буюу 10 настайгаасаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж, 21-хэн насандаа МУГТ гэх хүндтэй цолыг хүртсэн хүн бол М.Анхцэцэг.
Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн тэрбээр 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.
Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетта зэрэг жүжигт тоглож байсан, мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд удам залгах хүүтэй.

