УИХ-ын гишүүний суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Архангай аймгийн гишүүн асан Ж.Мөнхбат өчигдөр алтан цомын эзэд буюу нутгийн бөхчүүдээ дагаж намирсан байна. Хүчтэний өлгий нутгийн бөхчүүд чансаа өндөртэй барилдаан болох Алтанцомд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж, аваргалав, алтан цом гардан авч, өчигдөр оройжин Архангайнх гэсэн тодотголтой бүхэн наргиж цэнгэж, дуу хуур болжээ. Тэдний дунд гол дүрд нь Ж.Мөнхбат тоглож, аатай бяртай арал чацтай хүчтэнүүдээрээ гангарч, алтан цомыг нь атгаж аархсан байна.