Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»“Голомт”-ын Д.Баясгалан хорихоос суллагдсан ч нуугдаж амьдрахыг илүүд үзлээ
нийтлэлчид

“Голомт”-ын Д.Баясгалан хорихоос суллагдсан ч нуугдаж амьдрахыг илүүд үзлээ

coolBy cool01/29/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Алтан дорнод монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболд болон Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав хоёрын гүйлгээг андуурч эндүүрсэн тул данс эзэмшигчээс нь асуулгүйгээр буцаалт хийсэн гэх үйлдлээрээ хамгийн найдваргүй банкаар “Голомт” банк тодроод буй.

Тэгвэл эл хуймгай үйлдлийнх нь цаана тус банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан гэгч нөхөр хумсаа нуусан муур шиг хярж суусан бололтой. Үүнийг нь баталсан нэг үйл явдал болсон өнгөрсөн долоо хоногт болсон нь “Голомт”-ын Д.Баясгаланг нийслэлийн Прокурорын газраас 30 хоног баривчлах хүсэлт гаргасныг нь шүүхээс зөвшөөрсөн юм. Ингэснээр Монголын тэргүүн баяны нэг Д.Баясгалан аавын хаалга татав.

Гэтэл төд удалгүй буюу ердөө гуравхан хонов уу, үгүй юү суллагдчихсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Харамсалтай нь, “Голомт”-ын Д.Баясгалан суллагдсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг гарсангүй. Үүний шалтгаан нь ойлгомжтой. Мөнгөөр бүхнийг худалдаж аваад, шийдээд сурчихсан гэх эл нөхөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг багахан өгөөшөөр худалдаад авчихаж. Тиймдээ ч олны хөлөөс холхон, хүн амьтны нүдэнд өртөхөөс эмээн ажилдаа ч бараг очихгүй байгаа сурагтай.

За энэ ч яахав. Хамгийн гол нь баргын аавын хүүгийн гарч бардаггүй газраас ийм хурдан суллагдсан нь цаанаа учир бий гэх хардлага төрүүлж буй. Уг нь бол Голомтын Д.Баясгаланг хойшлуулалшгүй ажиллагаагаар баривчилсан. Ингэхдээ ажлын байранд нь нэгжлэг хийсэн гэх. Энгийнээр харахад л, ямар нэг “өмхий үнэр” үнэртсэн болоод хууль хүчнийхэн ийм арга хэмжээ авсан байж таарна. Тиймдээ ч 30 хоног цагдан хорьсон. Гэвч тэрбээр цагдан хорих ангийн эмнэлгээр дамжиж бус харин ч өөрийн хөлөөр маадгар гэгч нь аргагүй гарсан нь үнэхээр том артай, том босс болохыг нотолж байна уу гэлтэй… Тэрбээр өмнөх сонгуулийн үеэр М.Энхболдыг спонсорлосон гэх яриа бий. Магадгүй хорих газраас ийм амархан мултарсан нь түүнтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй.

Ямартай ч Монголын тэргүүн баячуудын нэг, Голомт”-ын Д.Баясгалан барагтай аавын хүүгийн мултарч чаддаггүй газраас хэл чимээгүйхэн сугарч чадлаа. Гэвч эр хүний замын хүзүү урт гэдэг. Хэрэг цааш хэрхэн хөврөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Алтан дорнод монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболдын араар данс тооцоог нь булхайтуулсан хэрэгтнээр “Голомт” банк тодорч, хаалгаа хаах дээрээ тулах вий дээ, бурхан минь гэж. Юмыг яаж мэдэх вэ. Голгүй тэнэг хүн л “Голомт”-ыг сонгодог юм байна гээд хэлц үг хүртэл гарчихсан байна лээ цахим орчинд. Олны үг оргүй байна гэж юу байхав. Ортой ч бай, оргүй хоосон худлаа ч бай, хадгаламжаа татах талаар бодох хэрэгтэй биз ээ…

А.Энхриймаа

Онцлох сэжигтэй цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлыг огт хэлэлцэхгүй

05/27/2026

Б.Пүрэвдагвын томилгоо хууль зөрчиж байна

05/26/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.