Ардын дууг уянгалуулан шагладаг дуучин Б.Алтанжаргал, уртын дууг шуранхайлж хадаадаг Э.Дашням хоёр Төв аймгийн Алтанбулаг сумынх. Тус сумаас төрсөн гарсан авьяастнууд гэж хэлж болно. Нийтийн болон ардын дууны ертөнцөд өөр өөрсдийн гэсэн хэв маяг донжтой дуулдаг дуучин залуусыг шүтэн бишрэгч фэнүүд нь зөндөө олон.
Нийтийн дуу сонсдог хүмүүсээс Э.Дашнямыг крашладаггүй эмэгтэй гэж байгаа болов уу. Б.Алтанжаргал, Э.Дашням хоёр хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл нь дуулж чаддаг. Бас нэг тийм баясгалантай нүүрийн буянтай нүнжигтэй дуучид гэж хүмүүс ярьдаг юм билээ. Саяхан тоглолт дээр таарсан тэднийг сайхан дуулдаг дуучид шүү хэмээн магтаад авна билээ. Аргагүй л цээл сайхан хоолтой дуучин Алтанбулаг сумынх байх нь аргагүй дээ.
Дашрамд дуулгахад Э.Дашням “Хурд” хамтлагийн 30 жилийн ойд нь зориулж хэд хэдэн дууг нь шинэчлэн дуулж байгаа юм билээ.

