Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

    06/17/2026

    Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

    06/17/2026

    М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Прокурорын газраас сумын сургуулийн захиргаанд бэлгийн хүчирхийллээс сэргийлэх мэдэгдэл хүргүүлжээ
Папарацци

Прокурорын газраас сумын сургуулийн захиргаанд бэлгийн хүчирхийллээс сэргийлэх мэдэгдэл хүргүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ06/07/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 340 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 14 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 28 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

  1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагч бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэрэгт холбогдуулан хүүхдүүдийг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана, хэнд хандах талаар мэдээ, мэдээлэл өгөх, ганцаарчилсан уулзалт хийх зэрэг ажлыг хуулийн байгууллагатай хамтран зохион байгуулах талаар сургуулийн захиргаанд,
  2. Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд гарсан амиа хорлох тохиолдол, гэмт хэргийн гаралтыг 2020, 2021, 2022 оны байдлаар судлахад 68.3 хувь нь сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас амиа хорлосон нөхцөл байдал тогтоогдсон байна Тиймээс орон нутгийн иргэдийг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн эмчилгээнд хамруулах зэрэг ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргад,
  3. Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт ихээр үйлдэгдэж байгаа Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасан Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2020-2023 оны байдлаар судлахад 98.6 хувь нь “Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчлүүд эзэлж байсан байна. Тиймээс дээрх төрлийн зөрчлийн гаралтыг бууруулах, иргэдэд хууль тогтоомж сурталчлах арга хэмжээ авах талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга, Налайх, Багахангай дүүргийн Засаг дарга нарт тус тус мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Эх сурвалж: УЕПГ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.