УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн харилцаа болон өсвөр насны охиноо зодож буй бичлэгийг нөхөр Б.Наранцацралт нь олон нийтийн сүлжээнд ил болгосон. Ингэснээр Ундрам гишүүний хувийн асуудлууд ил болж, хуулийн байгууллагад асуудлаа шийдүүлэхээр хандсан юм.
Тэгвэл анхан шатны шүүх хурал өчигдөр болжээ. Энэ тухай Б.Наранцацралт “Хүүхдүүдээ асран хамгаалалтандаа авч чадсангүй. Гэхдээ би давж заалдах болно. Олон нийтийн хараанд өртсөнөөс хойш ямарч байсан хүүхдүүд минь дахиж бие мах бодийн хүчирхийлэлд өртсөнгүй. Энэ их чухал байлаа. Бүх цаг үед сэтгэлийн дэм өгч байсан та бүхэнд баярлалаа.” хэмээн нийтэлсэн байна.

