Комедиан Амараа гэх нэрээр олны танил болсон нийгмийн идэвхтэн бол иргэн Д.Амартүвшин. Өөрийн дуу хоолойг зоригтой илэрхийлж сурсан тэрбээр асуудлыг ёжтойгоор хөндөж, шийдэл гарцыг ч хэлдэг, ярьдаг, бичдэг, өөрөөрөө үлгэрлэдэг.
Эртээ урьдын цагт биш саяхан гэж хэлж болохоор цаг үед реалити шоунд оролцож олны анхааралд өртөж байсан түүхтэй тэрбээр өөрийнхөөрөө түгжрэлийн асуудлыг шийдэж байгаа бололтой шүү.
Тодруулбал, тэрбээр эхнэрээ ардаа суулгаж, өөрөө урд нь жолоо барьсан шигээ замын түгжээг мэдрэхгүй аз жаргалтайгаар салхи татуулан явж байхдаа манай дуранд өртсөн юм.
Мотоцикл унадаг гэхээр нь савхи өмсөөд, нүсэр гоёл чимэглэл зүүдэггүй юм. Гоонжтой ч мотоцикл унаж болдог юм гэдгийг өөрөөрөө харуулсан түүний бас нэгэн содон төрх, шийдэл нэг ийм.