Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»800 хятадын гол зохион байгуулагч Лью Тинхуа 12 жилийн ялаа эдлэхээр боллоо
Папарацци

800 хятадын гол зохион байгуулагч Лью Тинхуа 12 жилийн ялаа эдлэхээр боллоо

Эрхэм админBy Эрхэм админ06/16/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад орж ирээд гэмт үйлдэл өдүүлэхийг завдсан 800 гаруй хятад хүний гол толгойлогч гэж хэлж болох БНХАУ-ын иргэн Лью Тинхуа өмгөөлөгч нарынхаа хамтаар Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр Эрүүгийн хэргийн танхимынхан хянаад хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ. Түүнийг цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12 жил хорих ял шийтгээд байсан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн өнгөрсөн гуравдугаар сард түүнд холбогдох хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч 12 жил хорих ял эдлүүлэх шийдвэрийг нь хэвээр үлдээсэн билээ.

“Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн захирал Лью Тинхуа нутаг нэгтнүүдтэйгээ хамтарч 2019 оны есдүгээр сарын 27-нд Тайландын “Стар петролиум рифинг паблик компани лимитед” болон АНУ-ын “Шеврон Юү Эс Эй инк” гэх шатахуун үйлдвэрлэгч компанийн хоорондоо харилцаж байсан цахим хаягт халдаж төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч цахим шуудан илгээж 22.4 сая орчим ам.доллар нэхэмжлэн авч 59.7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан. Уг мөнгөө Камбож улсаар дамжуулан Монголд байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийнхаа данс руу хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулан суудлын болон туулах чадвар сайтай жийп зэрэг есөн автомашин авч мөнгө угаасан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудалд нутаг нэгт олон хүнийг байршуулж зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлэн залилах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэхийг завдсан хэмээн буруутгасан байдаг.
Улсын дээд шүүхийнхэн түүний хэргийг хэлэлцэхээс татгалзсан үндэслэлдээ “Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа” хэмээсэн байв.

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.