Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Турк рүү зугтсан Ж.Отгонбаатарыг “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирлаа
Мэдээ

Турк рүү зугтсан Ж.Отгонбаатарыг “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирлаа

coolBy cool06/27/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Жамъянгаравын Отгонбаатарыг Турк улсад амьдарч буйг тогтоож, өчигдөр эх оронд нь авчирлаа. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

Энэ оны гуравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаад руу оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлахад Ж.Отгонбаатар жагсаалтын 16 дугаарт бичигдсэн байсан юм. Түүнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны 535 дугаартай захирамжаар эрэн сурвалжилж эхэлсэн аж. ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд Ж.Отгонбаатарыг хаана байгааг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж Туркт амьдарч буйг тогтоосон аж. Улмаар Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын албанд хандсанаар хууль сахиулагчид нь тус албаны харьяа “Кожа-Элийн” албадан буцаах төвд саатуулсан гэнэ.

ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд Ж.Отгонбаатарыг энэ сарын 25-нд тус улсын Цагаачлалын албаныхнаас хүлээн авч, зургадугаар сарын 26-нд Монгол Улсад хуяглан авчирсан байна. Ж.Отгонбаатар нь бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20.16-1, 11.4-2.1, 17.2-2 дахь заалтын дагуу яллагдагчаар татагдсан нэгэн. Тэрбээр гурван залуугийн хамтаар 2017 онд Баянгол дүүргийн нутагт дээрх гэмт хэргүүдийг үйлдээд шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болсон үед буюу 2019 онд оргон, гадаад руу явсан байж.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.