Архангай аймгийн бөхчүүд өнөө жил өнгөтэй сайхан байгаа. Бооцоо өндөртэй алтан цомын эзэд болсон бөхчүүдээс энэ жилийн баяр наадмаар улсын цолонд ойрхон буюу хүрэх хэд хэдэн хүчтэн бий. Тодруулбал, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний ахлах дасгалжуулагч, МУ-ын гарьд Д.Рагчаа “Манай бөхчүүд, залуучууд өнгөтэй сайхан байгаа.
Сүүж уулын амралтын газрын ард тал руу “Ар Согоотын аманд” дахь амралтад байрлаж бэлтгэлээ хангаж байгаа. Улсын цолонд хүрэх тулсан таван хүчтэн бий. Магадгүй наадмын түрүү бөх ч Архангайгаас тодрохыг үгүйсгэхгүй. Аймаг үүсч хөгжсөний 100 жилийн ойдоо нутгийн хүчтэнүүд бэлэг барих байх” хэмээн ярьжээ.