Гала хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо таван охин, нэг хүүтэй. Хамгийн бага нь хүү бөгөөд Анугийн хувьд ээжийн ажлыг маш сайн хийж, Монгол Улсынхаа хүн амыг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулж яваа бүсгүй юм.
Тэгвэл нөхрийн хамт тарьж ургуулж усалж тордож яваа дэрсхэн охид нь өсөж том болсоор. Охидын хоёр нь ихэр. Ээж байна гэдэг их жаргалтай байдаг бололтой. Ижил хувцсаар гангарч, охидоо дагуулсан Ану “Ээж хүн байна гэдэг зөвхөн хүүхдүүдээ асран хүмүүжүүлэхээс гадна тэднийхээ үлгэр дууриал болох ёстой гэж боддог.
Миний охидууд ч бас залуу бүсгүйчүүд болоод өөрийн дуртай сонирхолтой ажлаа эрхэлж, аз жаргалтай, амжилттай яваасай гэж хүсдэг учраас өөрөө тэдэндээ үгээрээ,үйлдлээрээ үлгэрлэж амьдрах хүсэлтэй” гэжээ.