Томоко-г Монголчууд хэдийнээ мэддэг болжээ. Түүнийг Томоко Ибүкүро гэдэг. Тэр Монголд ирээд 20 гаруй жил болж байна. Анх 1996 онд ирсэн ч 1999 оноос хойш тогтмол амьдарч байгаа ажээ. Түүний нөхөр Монгол хүн, түүний охин бас Монголын иргэн, Монгол хүн юм. Тэр зөгийн аж ахуй эрхэлж бүтээгдэхүүнээ “Михачи” гэж нэрлэсэн. Тэр нэгэн удаа хэлэхдээ: “Хэрэглэгч нар минь бурхан юм аа. Яагаад бурхан бэ гэхээр бид нарт мөнгө өгч амьдруулж байгаадаа биш юм шүү. Зөгийнөөс бал аваад хэрэглэгчид хүртэл янз бүрийн аюул байдаг. Зөгийг уурхайн хажууд тавьчих юм бол баланд хүнд металл орно. Зөв цагт хураахгүй бол иснэ. Болгоомжтой савлахгүй бол шилний үйрмэг орчихно. Тэр болгон дээр би бурхандаа юм өргөх гэж байгаа мэт тийм сүсэгтэй, сэтгэлтэй хандахгүй бол бид нар сайн юм гаргаж чадахгүй. Тиймдээ хэрэглэгчийг би бурхан юм даа гэж боддог” гэж хэлж байсан удаатай.
Томоко нүүр будалтын гайхамшигаар өөр нэгэн үзэсгэлэнтэй төрхөө харуулсан байна.