Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хуурамч баримтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжилт авчээ
Папарацци

Хуурамч баримтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжилт авчээ

Эрхэм админBy Эрхэм админ07/24/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.163, мөрдөн байцаалтын 1867 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын 4, Хүний амьд явахын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, нийт 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Дашбалбар сумын засаг дарга Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-тай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний төсөлд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн баримтыг хуурамчаар бүрдүүлэн өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжилт авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Завхан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Л.Т, Засаг даргын орлогч Г.С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Ү” ХХК-тай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга Ц.Б нь ашиг сонирхлын үүднээс “И” ХХК-тай байгаль орчныг нөхөн сэргээх гэрээг байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.