Нийтийн дуучид орон нутгаар тоглолтоор явахдаа хүүхдийн цэцэрлэгт хоносон нь зураг цахим орчинд нийтлэгдсний улмаас буудлаа өөрсдөө зохицуулах хэрэгтэй, ядаж цагаан хэрэглэлээ аваад явж болдоггүй юмуу гэх мэтээр шүүмжлэл өрнөж байна.
Энэ шүүмжлэлийг А.Түмэн-Өлзий тэссэнгүй тайлбар хийжээ.
Тэрээр “ Энэ Жимсээ бид хоёрын мишок, тайлбар хийхгүй байхын аргагүй бичих юмаа.Мань чинь байнга мишоктойгоо явдаг байгаа. Очсон газрын хүлээж авсан хүмүүс цэцэрлэгт байрлуулсан ямар ч буудал байгаагүй хэрэглэдэггүй илүү байдаг хүүхдийн хөнжлүүд өгсөн тэгээд ч хүүхдийн хөнжлийн гадуур давуу хийж өгдөг шүү дээ гэж хэлж байсан.Зарим нэг уран бүтээлчид маань дуулаад буцах байсан болохоор тэгж унтсан. Үнэхээр хэцүү байдалд оруулж чадах юм бурхан минь” гэжээ.